Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд

Бидний өдөр тутмын ажил хэрэг, хоорондын харилцааг холбож амар хялбар болгож байдаг зүйлсийн нэг бол яалт ч үгүй гар утасны үүрэн телефоны компаниудын нэвтрүүлсэн үйлчилгээ. Өнөөдөр Монгол Улсад үүрэн телефоны үндсэн дөрвөн томоохон компани бий. Тэдгээр дотроосоо бүр ч тэргүүлэх зэрэгт эрэмбэлэгдэх нь 1996 онд байгуулагдсан Мобиком корпораци ХХК. Манай улс давхардсан тоогоор 3 сая хүн гар утас хэрэглэдэг гэж үзвэл 1.6 сая хэрэглэгчидтэй монопол гэж хэлж болохуйц компани. Гэтэл тухайн компанийн иргэдээс татан төвлөрүүлж буй орлоготойгоо хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ нь дүйцэж чадаж байна уу гэдэг асуудал шүүмжлэл дагуулсаар өдийг хүрсэн.

Тухайлбал иргэд, хэрэглэгчид одоо үед гар утаснаасаа өөртөө болон нэг нэгэн рүүгээ дата, нэгж явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Хүмүүс нэгж, дата гэх мэт бага мөнгөн дүнгээр хийгддэг үйлчилгээг авахдаа дугаар буруу бичих, андуурагдаж бичигдэх зэрэг алдаатай гүйлгээ хийх тохиолдолд тэр мөнгө Мобиком корпораци ХХК-ны дансанд шилжүүлэгдэж, хэрэглэгчид бага мөнгөн дүн учир буцааж аваагүй тохиолдлын тоо олширсоор нийт хагас тэрбум төгрөг, магадгүй түүнээс их дүнд хүрсэн байх магадлалтай. Үзүүлээгүй үйлчилгээнийхээ төлөө сул хуримтлагдсан тэр их хэмжээний мөнгийг Мобиком корпораци хэрэглэгчдэд мэдэгдэж, эргүүлэн олгохгүйгээр юу хийдэг вэ? гэсэн асуулт болон асуудал эндээс ургаж байна. Энэ асуултад зарчимч, өндөр ёс зүй хариуцлагыг эрхэмлэгч гэдгээрээ алдартай Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгч чадах уу? Эсвэл тэд энэ талаар огт мэддэггүй юу?!

Г.Нягт

70 сая ам.долларын залилан хийсэн сайдад Дахин итгэл хүлээлгэх үү, Булганчууд аа!
70 сая ам.долларын залилан хийсэн сайдад Дахин итгэл хүлээлгэх үү, Булганчууд аа!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.