70 сая ам.долларын залилан хийсэн сайдад Дахин итгэл хүлээлгэх үү, Булганчууд аа!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 18 секунд
70 сая ам.долларын залилан хийсэн сайдад Дахин итгэл хүлээлгэх үү, Булганчууд аа!

70 сая ам.долларын залилан хийсэн сайдад Дахин итгэл хүлээлгэх үү, Булганчууд аа!

УИХ-д Булган нутгаас сонгогдоод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажилласан Жадамбын Бат-Эрдэнэд холбогдох 70 сая ам.долларын асуудал үүсээд байна.

Түүх ингэж эхэлсэн. Ж.Бат-Эрдэнэ одоогоос 10 жилийн өмнө ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа, 2010 оны 11 дүгээр сарын 19-нд БНХАУ-ын “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-тай нэгэн гэрээг байгуулжээ. Энэ нь Улаанбаатар хотын 7,14 дүгээр хороололд орон сууцны барилга барих БЗА-2010/55-Барилга дугаартай 70 сая 489 мянга 016 ам.долларын үнийн дүнтэй гэрээ байлаа. Үүнээс 2010-2012 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 60 сая ам.доллар, төвлөрсөн төсвөөс 10 сая 489 мянга 016 ам.долларыг төвлөрсөн төсвөөс гаргаж 735 хоногийн хугацаанд гүйцэтгэн ашиглалтад оруулахаар гэрээнд заажээ.

Улмаар 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр  ЗТБХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ  нь Улаанбаатар хотын гэр хороллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тухай Засгийн газрын 2009 оны 289 дүгээр тогтоолын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 14-р хорооллын төсөл хэрэгжүүлэгчийн чөлөөлсөн газарт баригдах 19.6 сая ам.долларын 720 айлын орон сууцны барилгыг өөрийн өртгөөр нь тооцож шилжүүлэн Дамжуулан зээлдүүлэх, төсөл хэрэгжүүлэгч нь барилгыг борлуулах, гэрээнд заасан үүргийн дагуу дахин газар чөлөөлөх, барилгажуулах зорилгоор ЗТЯ-ны Сангийн яамтай байгуулсан Дамжуулан зээлдүүлсэн зээлийн эх үүсвэрийг шилжүүлэн авч төслийг хэрэгжүүлсэн.

Тендергүй! Яагаад? Ямар учраас энэ том боломж тэгтлээ салбартаа танигдаж хүлээн зөвшөөрөгдөөгүй “Цагаан хуаран консалтинг” компанид олдоод дээрх гэрээнд дурдсан эрхүүдийг эдлээ унав???

Энэ бол гэрээг үзэглэсэн ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн эхнэр Дугарсүрэнгийн Отгонсүрэнгийн дүү Дугарсүрэнгийн Отгонтуяа гэдэг 1984 онд төрсөн залуухан бүсгүйн компани байлаа гэж...

Гэрээг байгуулснаас хойш хоёр сарын дараа буюу 2012 оны 8 дугаар сарын 24-нд тус компанийн хувьцаа эзэмшигчээр Намсрайжавын Баярсайхан, бүр сүүлд буюу 2019 оны 12 дугаар сарын 6-нд Рэгзэнгийн Очирбат гэж мөн л эрхэм сайдын хамаатны залууд дээрх компанийн 90 хувь ннь шилжиж Гүйцэтгэх захирал нь өнөөдөр байгаа улсын бүртгэлээр Ж.Бат-Эрдэнийн эхнэр Дугарсүрэнгийн Отгонсүрэнгийн дүү Дугарсүрэнгийн Отгонтуяа хэвээрээ байна. Тус компани анх 2008 онд байгуулахдаа гадаад худалдаа, лангуу түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн байсан бол 2018 оноос барилга угсралты ажил хийх чиглэлийг нэмж бүртгүүлсэн байдаг аа.

Тэгвэл яагаад “Цагаанхуаран констракшн” гэдэг компани “төрүүлэв”. Тухайн үеийнхээр буюу 2008 онд лангуу түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн компани барилга бариад, зараад байх боломжгүй, дээр нь төслийн санхүүжилт нь тусдаа, туслан гүйцэтгэгч компанид шилжсэн байх хуультай учраас тэр. Мөнөөх л УИХ-ы гишүүн Ж.Бат-Эрдэнийн эхнэр Дугарсүрэнгийн Отгонсүрэнгийн дүү Дугарсүрэнгийн Отгонтуяа Гүйцэтгэх захиралтай “Цагаан хуаран констракшн” ХХК 2019 оны 1-р сарын 8-нд үүсгэн байгуулагдаж 2019 оны 1-р сарын 16-нд Ганболдын Алдарсайхан, 2020 оны 1-р сарын 16-нд Дугарсүрэнгийн Отгонтуяа хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна.

/Эрх шилжүүлэх гэрээг үзүүлэх/

Сонирхолтой нь “Мэдээлэл аудит” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 8-нд тус компанид =хийсэн аудитын дүгнэлтээс харахад “ЗТБХБЯ-тай байгуулсан 2012 оны 97/78-01-Б тоот Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр авсан ам.доллараар илэрхийлэгдэх зээлийн хүүгийн өглөгийг 2 тэрбум 113 сая 900 төгрөгөөр дутуу тооцож тусгасан алдаа дутагдлаа 2020 оны 2 дугаар сарын 20-н дотор арилгаж зөвлөмжийн биелэлтийн хариуг албан бичгээр ирүүлнэ үү гэсэн байдаг нь анхаарал татдаг.

Хамгийн гол нь дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд газрыг нь худалдаж авахдаа нэг айлаас 55 сая төгрөгөөр, 84 сая төгрөгөөр тохирч авсан газраа 250 сая, 280 сая төгрөгөөр авсан гэж тайландаа мэдээлдэг. Ингэж барилгынхаа өртгийг нэмээд ашиг гаргаж авсан мөртлөө газар худалдаж авсан үнээ зохиомлоор унагаж зохих байгууллагад тайлан мэдээллээ ирүүлэхдээ уг төслийг ашиггүй гэчихээд Ж.Бат-Эрдэнийн эхнэрийн дүүгийн “Цагаан хуаран констракшн” барилгаа бариад, борлуулалтаа хийгээд ашгаа олоод байдаг.

Ийнхүү 2010 оны 11 дүгээр сарын 19-нд БНХАУ-ын “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-тай байгуулсан 70 сая 489 мянга 016 ам.долларын хөнгөлөлттэй зээлийн дүнд уг гэрээг байгуулахад гарын үсгээ зурсан тухайн үеийн ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Жадамбаагийн Бат-Эрдэнэ одоогийн УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан болоод зогсохгүй дамжуулан зээлдүүлэх гэрээгээр эхнэрийнхээ дүүгийн “Цагаан хуаран констракшн” барилгаа бариад, зараад, ашгаа олоод явж байна. Үр дүнд нь  уг дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу Засгийн газарт төлөх 19 сая 580 ам.доллар төлөгдөөгүй, Ж.Бат-Эрдэнэтэй ч,  Ж.Бат-Эрдэнийн эхнэрийн дүүгийн компанитай ч хэн ч тооцоо нийлж хариуцлага тооцсонгүй. Энэ хүн шударга сайд мөн үү?

 

Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ
Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.