Иргэдийг орон сууцжуулах шинэ давалгаа эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
Иргэдийг орон сууцжуулах шинэ давалгаа эхэлнэ

Иргэдийг орон сууцжуулах шинэ давалгаа эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах чиглэлээр идэвхтэй бодлого баримталж эхлээд тун удаагүй. 4000 айлын орон сууц, ипотекийн 8 хувийн хүүтэй зээл тэргүүтэй бодлогоор Засгийн газрын түвшинд бодлого хэрэгжүүлж ирсэн бол нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, түрээсийн орон сууц, шинэ суурьшлын бүс, хуучин орон сууцыг шинэчлэн барилгажуулах зэрэг хөтөлбөр боловсруулж, өнгөрсөн цөөн жилд орон сууцжуулах их давалгаа өрнөсөн гэхэд болно. Харин өдгөө орлогод нийцсэн болон түрээслэн өмчлөх орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр “Орлогод нийцсэн орон сууцтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд Нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлэн оролцож байна.

2019 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 43.6 хувь буюу 391.7 мянган өрх нь нийслэлд амьдарч буй. Эдгээрийн 176.1 мянга нь орон сууцанд, 215 мянга орчим нь гэр хороололд амьдарч байна гэсэн статистик байна. Иргэдийг орон сууцжуулах ажил өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд үргэлжилсэн ч нийслэлийн нийт өрхийн тэн хагас нь ч хараахан орон сууцтай болж амжаагүйг дээрх статистик харуулж байна. Оршин суугчдыг орон сууцжуулах нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой нөлөөлнө. Тэгвэл нийт өрхийн 44.9 хувь нь орон сууцанд амьдарч буй энэ статистикийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн МАН-ын хорооноос орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байна.

          Юуны өмнө, оршин суугчдын эрэлтэд нийцсэн, орон сууцны шинэ хорооллуудын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлнэ хэмээн энэ бодлогын үндсэн зорилгыг тоймлож болно. Тэдгээрийн дунд хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, шинэ суурьшлын бүсүүдийг үе шаттай хөгжүүлэх, орлогод нийцсэн болон түрээслэн өмчлөх орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн МАН-ын хороо тэргүүлэх чиглэлээрээ эрэмбэлжээ.

          Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Тэгвэл нийслэлээс олон улсын жишгийн дагуу зах зээлд үнэт цаас гаргаж хөрөнгө оруулалт босгохоор төлөвлөж байна. Улмаар хөрөнгө оруулалтаараа зах зээлд бэлэн байгаа орон сууцуудыг барилгын компаниудаас худалдан авч, тэдгээрийгээ иргэдэд түрээслэн, цаашилбал өмчлүүлэх хэлбэрээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр эрмэлзэж байна.

          Тэрчлэн газрыг орон сууцаар солих үйл ажиллагааг эрчимжүүлж, “нэг яндан – нэг орон сууц” зорилот хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байршилд нийтийн болон хувийн орон сууцны хороолол байгуулна, угсармал орон сууцны шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлнэ гэхчлэн бодлого чиглэлээ мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг яагаад дахин яллав
Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг яагаад дахин яллав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.