Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг яагаад дахин яллав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг яагаад дахин яллав

Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг яагаад дахин яллав

ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар хоёр дахь удаагаа ял сонсов. Хэдхэн сарын өмнө түүнд “Төрийн нууц задруулсан” гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон байлаа. Сүүлийн гурван жил шахам хугацаанд нийтдээ есөн төрлийн хэрэгт түүнийг сэжиглэн шалгасан гэдэг. Гадаадын иргэнийг залилан мэхэлсэн, төрийн нууц зардуулсан, бусдыг гүтгэсэн гэх мэт олон хэргүүдээс эцэст нь тэрхүү төрийн нууцтай хамааралтай хэрэг гэгчид нь шүүхээс ялын тогтоол уншжээ. Гэвч тэдгээр хэргүүдийг шалгах явцад  үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 111.2-т заасан гэмт хэрэг буюу бусдын нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг нь шүүн таслах ажиллагаанд оруулалгүй “тунааж” үлдээсэн юмсанж. Уг нь эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бол бүх хэргийг нэг мөр багцалж хамтад нь шийдэх учиртай байв. Гэсэн ч прокурорууд нь одоо ТЕГ-ын даргаар ажиллаж байгаа Б.Хурцын нэр төрд халдсан гэдэг энэ хэргийг  Д.Цогтбаатарын түрүүчийн хэргээрээ ял эдлээд удаагүй байхад араас нь дахин сэргээж, шүүн тасалсан байх юм. Түүний өмгөөлөгч Г.Баянбилэгийн ярьж байгаагаар Д.Цогтбаатар үүсгээд байсан 111.2-т заасан хэргийг урьд нь прокурор хэрэгсэхгүй болгосон байжээ. Гэвч ийнхүү тэр таван жилийн ял дээрээ дахиад зургаан сар хорих ялаар давхар шийтгэгдсэн байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

АТҮТ: Замын даац хэтрүүлсэн ачаа тээвэртэй хатуу тэмцэнэ
АТҮТ: Замын даац хэтрүүлсэн ачаа тээвэртэй хатуу тэмцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.