Иоханнесбург: Малави дахь зэрлэг амьтдын хүрээлэнгийн заан болон матарнууд сар гаруй хугацаанд долоон хүний аминд хүрчээ.
Даваа гарагт Ливондогийн Үндэсний Хүрээлэнд тус хэрэгт шалгалт хийхэд ямар нэгэн хамгаалалтын хашаа байхгүй байсан аж. Тусгаарлах хашаа байхгүйн улмаас амьтдыг үзэхээр ирсэн хүмүүс хууль бусаар орж, өөрсдийгөө эрсдэлд оруулдаг байна.
Үүнээс үндэслэн тус хүрээлэнд 130 км хамгаалалтын хашаа татсан бөгөөд тус хашаа 18 сарын хугацаанд байх ажээ.
Хүрээлэнгийн гадна талбайд дөрвөн хүн матарнуудад идүүлсэн бол дотор талд мөн гурван хүн амиа алдсан юм. Мөн нэг хохирогч матрын дайралтанд өртөж, гаргүй болжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ