Ч.УЛААН, ТБД НАР ЭРГЭН ИРЖ, С.ДЭМБЭРЭЛ, М.СОНОМПИЛ НАР ЭРГЭЖ ХАРАЛГҮЙ ЯВЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 17 секунд
Ч.УЛААН, ТБД НАР ЭРГЭН ИРЖ, С.ДЭМБЭРЭЛ, М.СОНОМПИЛ НАР ЭРГЭЖ ХАРАЛГҮЙ ЯВЛАА

Ч.УЛААН, ТБД НАР ЭРГЭН ИРЖ, С.ДЭМБЭРЭЛ, М.СОНОМПИЛ НАР ЭРГЭЖ ХАРАЛГҮЙ ЯВЛАА

2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулчихаад АН-ыг "олуулаа" болохоор нь давхиж очсон Д.Арвин гишүүн урваач. "Амлалт нэхэх ард түмний холбоо" гэсэн сүржин нэртэй даржин төрийн бус байгууллагаар дамжуулж УИХ-д суусан МҮАН-ын Д.Батцогт "олуулаа" болсон АН руу гүйсэн нь ч бас урваач. Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хууль зүйн сайд хийж байсан Л.Цог МАХН-аас нэр дэвшин Эрдэнэтэд ялалт байгуулж УИХ-д суусан ч Г.Уянгыгаа дагахаар болсон нь ч мөн урваач. Урваачдын цувааг ийн жагсаавал АН ялах магадлалтай.

Дараагийн ээлжинд "Женко" Х.Баттулга АН дотроо хүч нь суларсан болохоор бас л Г.Уянгыгаа дагаад намирч мэдэх сураг газар авч байна. Хэрэв тийм зүйл болбол бас л урваач нэр зүүнэ.

ИЗНН-аас улстөрийн карьераа эхэлсэн С.Оюун, С.Дэмбэрэл нар АН-д элсэж, М.Энхсайхан, Н.Энхбаяр нарт зүүгдэж УИХ-д шургалсан Н.Батцэрэг, М.Сономпил нар намаа орхиж АН-д элсэх хүсэлтээ З.Энхболдод хүргүүллээ. Урваач шарваачдынхаа манлайд монголд үйл ажиллагаа явуулж байгаа намуудаас АН айл саахалтын зайд тасархай түрүүлж яваа. АН-ын араас Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан аман хүзүүнд хурдалж явна. Харин ИЗНН-ынхан МАХН-тай зуузай холбон гуравт хурдалж байна. "Шударга ёс" эвслээс юу ч үгүй хоосон хоцорсон М.Энхсайханы нам айргийн дөрөвт багтаж таарах нь. Харин МҮАН-аас нэг мөсөн өрх тусгаарлаж "Тусгаар тогтнол, эв нэгдэл"-ийн нам байгуулсан Г.Уянга гишүүн айргийн тавд орох нь. Сонгууль дөхсөн энэ үед хэн хаашаа урвах нь ард түмэнд падгүй. Хамгийн гол нь эрх ашгийн эрэмбэ дараагаа мэддэг, хувь хүний үзэл баримтлалдаа үнэнч байна гэдэг л чухал.

Б.БАТЧИМЭГ

Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл сая гаруй доллароор морь худалдан авчээ
Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл сая гаруй доллароор морь худалдан авчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.