15 минутанд тархиа цэвэрлэе
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 14 секунд
15 минутанд тархиа цэвэрлэе

15 минутанд тархиа цэвэрлэе

Амьдралынхаа өдөр бүрийг аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөхийг хүсдэггүй хүн байдаг гэж үү? Гэвч бүх зүйл хүслээр болох нь үгүй. Гэнэт л ажил төрөл, найз нөхөд гээд эргэн тойрны бүх зүйл орвонгоороо эргэж орхино. Энэ бүхний эцэст бид уурлаж бухимдсан, сэтгэл санаагаар унасан хүн л болж хувирдаг. Мөн бухимдал нь дараа дараагийн азгүйтлийг дуудан авчрах нь бий.

 

Харин эдгээрээс өөрийгөө хэрхэн хамгаалах болон уурлаж бухимдсан үедээ энэ байдлаас хурдан ангижран, хэвийн байдалдаа эргэн орох дараах зөвлөгөөг туршаад үзээрэй. Энэ арга бол ердөө 15-хан минут үргэлжлэх бөгөөд маш үр дүнтэй юм шүү.

5 минутын идэвхитэй хөдөлгөөн

 Хэрвээ та байнгын суугаа ажилтай бол энэ арга танд бүрэн тохирно. Дасгал хөдөлгөөн гэдэг хүний бие махбодыг эрүүлжүүлэхээс гадна танд цоо шинэ эрч хүчийг өгдөг гэдгийг та ч мэднэ байх. Ингээд сэтгэлээ сэргээхийн тулд таван минут дасгал хийгээрэй

4 минут талархал илэрхийлээрэй

Таны бие дасгал хийсний дараа бага зэрэг ачаалал авсан байх болно. Ингээд биеэ амраангаа дараах дөрвөн минутыг амьдралд талархаарай. Эрүүл саруул байгаадаа, таныг хайрлах хүн байдагт, та энд бичсэн зүйлийг уншиж, бас эргэцүүлэн бодож чадаж байгаадаа талархаарай. Таны уур бухимдлыг хүргэсэн шалтгаануудыг бус харин сайн сайхан зүйл бодоорой.

3 минутын бясалгал

Дээрх 9 минутанд таны бие болон сэтгэлд нэлээн эерэг өөрчлөлт гарсан байх нь дамжиггүй. Эдгээр аргууд тархиа цэвэрлэх үйл явцад суурь бэлтгэл нь болж өгөх ба дараагийн гурван минутыг бясалгалд зориулаарай. Бясалгал гэдэг нь дотоод өөрийгөө нээн, гэгээрэлд хүрэх зам билээ. Харин энэ үедээ яг юунаас болж сэтгэл санаа тань үймрээд байдаг тухай, одоо тайвширсан үедээ тэр болгон чинь ямар ч утгагүй, таны уурлах шалтаг болохооргүй өчүүхэн зүйл байсан талаар бодоорой.

2 минутын нам гүм

Одоо харин бататгалын 2 минут. Та яг одоо ажил дээрээ байгаа бол гар утас, компьютерээ унтраагаад нам гүмийг эрхэмлэн, дотоод сэтгэл зүрхээ чагна. Танд хэн ч саад болохооргүй ганцаараа амралтын өрөөнд сууж болно.

1 минут гүнзгий амьсгал

Эдгээр дасгалын хамгийн сүүлийн нэг минутад гүнзгий  амьсгаа аваарай. Амьсгалаа гаргахдаа өөрт тохиолдсон бүх муу юмс биенээс минь гараад явчихлаа хэмээн бодоорой. Харин амьсгаагаа авахдаа цоо шинэ эрч хүчээр цэнэглэгдлээ гэж итгэн өөрийгөө сэргээгээрэй.

 

“Манай улсад хотжилт, уур амьсгал, бэлгийн замын халдварт өвчний нөлөөгөөр эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна“
“Манай улсад хотжилт, уур амьсгал, бэлгийн замын халдварт өвчний нөлөөгөөр эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна“
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.