“Манай улсад хотжилт, уур амьсгал, бэлгийн замын халдварт өвчний нөлөөгөөр эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 57 секунд
“Манай улсад хотжилт, уур амьсгал, бэлгийн замын халдварт өвчний нөлөөгөөр эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна“

“Манай улсад хотжилт, уур амьсгал, бэлгийн замын халдварт өвчний нөлөөгөөр эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна“

"Нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ" олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.

Энэ үеэр "Хотжилт болон уур амьсгал, бэлгийн замын халдварт өвчин, гормон, фитнесийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн үед манай улсад эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна" гэдгийг Анагаах ухааны магистр, “Алтан жор” андрологи клиник лабораторийн эрхлэгч С.Арнабек хэллээ.

Үүнтэй холбоотойгоор 2017-2019 оны хооронд нөхөн үржихүйн насны 1,914 эрэгтэйг хамруулсан судалгааг хийжээ. Ингэхдээ тухайн хүмүүсээс эмнэлэгт суурилсан судалгааны загварыг ашигласан бөгөөд судалгаагаар Монголд үргүйдлийн түвшин, бэлгийн замын халдварт өвчин ямар хэмжээнд байгааг харуулахыг зорьсон байна.

Үр дүнд нь судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 60.4 хувь нь эрүүл, 39.6 хувь ямар нэг өөрчлөлттэй гарчээ.

"1,914 эрэгтэйд хийсэн судалгаагаар төмсөгний сүрьеэгийн тохиолдол илрүүлсэн"

Энэ тухай С.Арнабекээс тодруулахад "Энгийн үгээр хэлбэл, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувь нь ямар нэг байдлаар үр тогтоох чадвар нь суларсан байна гэсэн үг. Энэ судалгааны явцад мөн төмсөгний сүрьеэ гэх ховор эмнэл зүйн тохиолдол гарч ирсэн. Гэхдээ тухайн хүний биеийн байдал одоогоор сайн байгааг хэлэх хэрэгтэй.

Мөн дээрх судалгаагаар манай улсад бэлгийн замын зонхилон тохиолдож байгаа халдвар нь хламидиоз трихомониаз байна гэж дүгнэсэн. Тодруулбал, судалгаанд хамрагдсан иргэдийн 27 хувийг уг өвчин эзэлж байсан. Энэ нь бэлгийн замын далд халдвар бөгөөд дэлхий дээр 345 сая хүн шинээр авдаг. Гол нь энэ өвчин туссан хүмүүсийн 80 хувь нь шинж тэмдэггүй байдаг нь эргээд эрэгтэйчүүдийн төмсөг, түрүү булчирхайг үрэвсүүлж, үргүйдэлд хүргэх аюултай.

Гол нь энгийн шинжилгээнүүдээр энэ халдвар илэрдэггүй, зөвхөн PCR шинжилгээний аргаар батлагддаг. Энэ бол ганц Монгол биш дэлхийн хэмжээнд ийм халдвартай хүмүүс түгээмэл байдгийг онцолъё" гэв.

Мөн үргүйдэл, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд манай улс хүүхдүүдэд багаас нь нөхөн үржихүй, бэлгийн боловсролын хичээл орох шаардлагатайг мэргэжилтэн дурдлаа.

Харин үр шилжүүлэн суулгах төв манай улсад олон байдаг ч бүгдийг нь нэгтгэж үр шилжүүлэн суулгалтаас амжилттай болсон болон ямар нэг байдлаар бүтэлгүйдсэн гэх тохиолдлын талаарх судалгаа одоогоор байхгүй аж.

 	 Б.Чойжилсүрэн хэмээх “үл үзэгдэгч” улстөрч
Б.Чойжилсүрэн хэмээх “үл үзэгдэгч” улстөрч
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.