АНУ иргэддээ Оросыг нэн даруй орхихыг уриалав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
АНУ иргэддээ Оросыг нэн даруй орхихыг уриалав

АНУ иргэддээ Оросыг нэн даруй орхихыг уриалав

ОХУ-ын нийслэл Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ нэн даруй тус улсыг орхихыг уриалжээ.

Дипломат төлөөлөгчийн газраас ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласныг сануулж, Оросын иргэншилтэй АНУ-ын иргэдийг цэрэгт татах боломжтойг анхаарууллаа. Ийм нөхцөлд АНУ иргэддээ тусламж үзүүлэх боломжгүй болно гэж дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурджээ.

Үүнээс гадна, Америкийн Элчин сайдын яам ОХУ-аас арилжааны нислэгийн тоо "маш хязгаарлагдмал" байгаа ч тус улсаас гарах боломжтой хэвээр байгааг онцолсон байна. АНУ-ын иргэд Орос руу зорчихгүй байх ёстой бөгөөд Орост оршин суудаг хүмүүс арилжааны зорилгоор зорчих хязгаарлагдмал боломж хэвээр байгаа дээр тус улсыг нэн даруй орхих ёстой гэж Элчин сайдын яам мэдэгдэлдээ нэмж дурджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Тавантолгойгоо “тавиад туучихсан” бол юун IPO гаргаж, 3 тэрбум ам.доллар олох...
Тавантолгойгоо “тавиад туучихсан” бол юун IPO гаргаж, 3 тэрбум ам.доллар олох...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.