Өвөр Монгол нь 1950-иад оныг хүртэл хятаджаагүй орон байсан гэдэг. Гэвч одоо тэнд олон юм өөрчлөгдсөн. Хятадын засгийн газар хятад ажилчдыг суурьшуулах, их хэмжээний хөрөнгө оруулах замаар Өвөр Монголыг танигдахгүй болтол өөрчилжээ. Өнөө үед энэ нутгийг Өвөр Монгол орон хэмээн нэрлэвч хүн ам нь хятаджин уусч, үлдсэн хэдэн монгол малчид нь бэлчээр нутгаасаа шахагдан хөөгдөх болсон. Хэдийгээр Хятадын засгийн газраас их бодлого явуулж Өвөр Монголчуудыг өөрчилж байгаа ч Өвөр Монголчууд Хятад иргэдэд дургүй байдаг бололтой. Үүнийг баталсан шиг цахим ертөнцөд нэгэн хүний пост анхаарал татав. Тэрээр Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошуунд бүлэг малчид хятадуудыг хөөсөн байна. Тодруулбал, тус хошуунд эмний үндэс ухдаг хятадуудыг Өвөр Монголчууд зодож, хөөн явуулсан гэнэ шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн