Хакухог "ярихаасаа өмнө бодох хэрэгтэй" хэмээн зэмлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Хакухог “ярихаасаа өмнө бодох хэрэгтэй“ хэмээн зэмлэжээ

Хакухог “ярихаасаа өмнө бодох хэрэгтэй“ хэмээн зэмлэжээ

Мэргэжлийн сумогийн Хацу башёгийн дараагаар болсон Сумогийн холбооны ёкозүна цолтнуудын асуудал эрхэлсэн хорооны хурлаар ёкозүна Хакухо М.Даваажаргалыг "хэвлэлийнхэнд илүүц зүйл ярьсан" хэмээн шүүмжилсэн.

Тэгвэл тус хурал дээр Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми ояката: "Башёгийн сүүлийн өдөр болсон Хакухо, Кисэносато нарын барилдааныг дэвжээний хажуугийн таван шүүгч хэлэлцээд шийдвэр гаргасан. Хакухо ярихаасаа өмнө бодох хэрэгтэй” гэж шүүмжилсэн байна.

Хакухо Хацу башёгийн 15 дахь өдрийн барилдаанд япон озэки Кисэносатотой барилдахдаа хайн гэмээр унаж, улмаар дахин барилдуулсанд дургүйцлээ илэрхийлсэн юм.

“Би бичлэгийг дахиж үзээд хүүхэд ч харчихаар юмыг хараагүйд гайхсан. Яах гэж шүүгч нар видео давталт хардаг юм бэ, ийм л барилдааныг шийдэх гэж биз дээ. Цаашид үүн дээрээ илүү анхаарал тавиасай гэж хүсч байна” гэж Хакухо хэвлэлд өгүүлсэн юм. Үүнийг хариуг Сумогийн холбооны ерөнхийлөгч тэгж өгчээ.

Эх сурвалж: Zaluu.com

Л.Цэдэвсүрэн: Оюутан, сурагчдын амралтыг наашлуулах саналаа УОК-т хүргүүлнэ
Л.Цэдэвсүрэн: Оюутан, сурагчдын амралтыг наашлуулах саналаа УОК-т хүргүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.