Сонгуулийн санал тоолох хар машиныг хэрэглэнэ, хэрэглэхгүй: Ж.МөнхбатVS Л.Эрхэмбаяр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд
Сонгуулийн санал тоолох хар машиныг хэрэглэнэ, хэрэглэхгүй: Ж.МөнхбатVS Л.Эрхэмбаяр

Сонгуулийн санал тоолох хар машиныг хэрэглэнэ, хэрэглэхгүй: Ж.МөнхбатVS Л.Эрхэмбаяр

2016 оны сонгууль болоход цөөхөн сар үлдлээ. Гэтэл манай парламент сонгуулийн шинэ хуулиа одоог хүртэл батлаагүй л байна. Хуучин хуулиараа сонгуулиа зохион байгуулж ч магадгүй гэх мэдээлэл байгаа. Харин сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эсэхтэй холбоотойгоор улс төрийн намууд  хоорондоо хэрэлдсээр. 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл баловсруулах ажлын хэсэг байгуулж Р.Бурмаа гишүүнээр ахлуулж байсан. Уг ажлын хэсгээс 96 хуудас бухий төсөл боловсруулаад байгаа бөгөөд энэ нь УИХ, Ерөнхийлөгч, Орон чутгийн сонгуулийг нэг дор явуулах агуулгатай юм. Ингэхдээ сонгууль тус бүр дээр ямар зарчим баримтлахыг тодорхой заасан, сонгуулийн маргааныг хэрхэн эцэслэхийг захицуулсан гээд шинэлэг заалтууд оруулсан гэдгийг Р.Бурмаа гишүүн тодотгосон. Харин энэхүү төсөл нь УИХ-аар батлагдах магадлал хомс, сонгуулийн маргааныг бурэн зохицуулж чадаагуй, улс төрийн намуудын хүсэл сонирхлыг бүрэн нэгтгэж чадахгүй гэж МАН мэдэгдсэн. Тиймээс ч тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, үүндээ парламентад суудалтай болон суудалгүй намуудын төлөөллийг оролцуулан ажиллаж эхлээд байна. Тэд энэхүү хуулийн төслөө УИХ-ын намрын чуулганы эхэнд өргөн барьж батлуулна гэдгээ мэдэгдээд байгаа.

 

Ж.Мөнхбатын хувьд уг хуулийн төсөлдөө иргэдийн саналыг хар машинаар бус гараар тоолдог саналыг оруулж өгнө гэж байгаа юм. Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын зүгээс үүнийг боломжгүй гэж ярьжээ. Ингээд тэдний хэрхэн ярьсаныг 24VS24 онцолж байна.

Эх сурвалж: 24tsag.mn

“Ноён доллар”-ын ханш цаашдаа ч буурах уу
“Ноён доллар”-ын ханш цаашдаа ч буурах уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.