Асашёорюү Д.Дагвадорж: Миний ах худлаа ярьдаггүй, ноён нуруутай, нухацтай хүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 55 секунд
Асашёорюү Д.Дагвадорж: Миний ах худлаа ярьдаггүй, ноён нуруутай, нухацтай хүн

Асашёорюү Д.Дагвадорж: Миний ах худлаа ярьдаггүй, ноён нуруутай, нухацтай хүн

7514018576ff0e2d6a111

УИХ-ын сонгуулийн 73 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн тойргийн 8, 10, 11, 28дугаар хорооны иргэд сонгогчдын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Засаглалын болон бодлогын алдаанаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаарх яриагаа энэ удаагийн уулзалтаа эхлүүлсэн юм. Эдийн засгийн хямралыг давахын тулд мэргэшсэн нэр төртэй Засгийн газрыг бий болгох хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлж байлаа. Иргэд ч “Шинэ хүн сонгохоор ажилтайгаа танилцах гэж байна гэж хагас жилийг авна, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно гэж бас бужигнана. Тэгсээр байтал бидний төлөө юу ч хийж амжихгүй. Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэдэг дээ. Тиймээс дүүрэг орон нутгаа мэддэг, ажилдаа туршлагажсан, нэр цэвэр Д.Сумъяабазар гишүүнийгээ дэмжих хүсэлтэй” байгааг илэрхийлж байлаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн талаар иргэд ихийг асууж, иргэдээ сайн судалсны үндсэнд гаргасан мөрийн хөтөлбөр байна хэмээн сайшаах хүн ч олон байв.

Мөн төрийн албаны хүнд суртал, иргэдээ “боомилсон” татварын болон торгуулийн хууль, систем, газрын үнэгүйдэл, боловсролын салбартай холбоотой асуултуудыг иргэд тавьж байсан. Мөн 18 настай, энэ жил анх удаа сонгууль өгөх гэж байгаа залуус ч улс орныхоо ирээдүйд санаа зовнин уулзалтад ирж, өөрсдийн асуултуудаа гишүүнд дайж байсан нь бахархууштай.

Тэр бүү хэл, УИХ-д дахин сонгогдвол та хамгийн түрүүнд юу хийх вэ хэмээн нэр дэьшигчийн амыг хүртэл асууж байсан. Д.Сумъяабазар гишүүн “Би юм амлаж болохгүй. Гэхдээ дахин сонгогдвол хамгийн түрүүнд дүүрэг орон нутгийг хөгжүүлэх төсвийг бүрдүүлэх талаар эхэлж ажилламаар санагдаж байна. Яагаад гэвэл манай дүүрэг төсөв хөрөнгө муутайгаас болж тохижилтоороо бусад дүүргээс хоцрогдоод байна шүү дээ. Түүнээс хэн нэгэн дарга, УИХ-ын гишүүний сэтгэл дутсандаа биш” хэмээн учирлаж байв.

Тэрбээр сонгууль болоход хэдхэн хоног дутуу энэ үед бусад нэр дэвшигчдэд хандан “Хэн нэгнийгээ сэтгэлээр хорсч, үйлдлээр гутаан, үгээр доромжлохгүй цэвэр өрсөлдье” хэмээгээд сонгогчдодоо хандан “Та бүхний сонголт мэргэн байг” хэмээн ерөөсөн юм.

Уулзалтын төгсгөлд Д.Сумъяабазар гишүүний төрсөн дүү болох Асашёорюү Д.Дагвадорж ахыгаа дэмжихээр ирсэн юм. Тэрбээр “Намайг Ардчилсан намын гишүүн байж энд юу хийж яваа юм хэмээн гайхах хүн энэ олон хүн дотор байж магадгүй. Би хэдийгээр өөр нам ч гэсэн зулай даран төрсөн ахыгаа дэмжинэ. Яагаад гэвэл миний ах хэзээ ч худлаа ярьдаггүй. Ноён нуруутай, аливааг тунгаан бодож байж шийдвэр гаргадаг нухацтай хүн. Энэ төрд байх ёстой хүн гэж бодож байна. Тиймээс та бүхэн аль нэг намыг сонгох гэж туйлшралгүй, хүнийг нь харж сонголтоо хийгээрэй. Ахад минь итгэлээ өгөөрэй” хэмээгээд ахдаа амжилт хүссэн юм.

Ах дүү хоёр аваргатай нэг дор таарсан сонгинохайрханчууд аваргуудтай гэр барьж, дурсгалын зураг татуулснаар өнөөдрийн уулзалтууд өндөрлөсөн юм.

13558903_965845460194983_111428451525923457_o

13495607_965845533528309_2706978461368330965_o

13558819_965845586861637_1015785852597917775_o

13558752_965845733528289_9003081336518493521_o

 

 
 
 
 
 
АВЛИГЫГ УЛСТЄРЖVVЛЖ, ЄДЄЄХ ХЭРЭГГVЙ
АВЛИГЫГ УЛСТЄРЖVVЛЖ, ЄДЄЄХ ХЭРЭГГVЙ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.