АВЛИГЫГ УЛСТЄРЖVVЛЖ, ЄДЄЄХ ХЭРЭГГVЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
24 минут 34 секунд
АВЛИГЫГ УЛСТЄРЖVVЛЖ, ЄДЄЄХ ХЭРЭГГVЙ

АВЛИГЫГ УЛСТЄРЖVVЛЖ, ЄДЄЄХ ХЭРЭГГVЙ

Энэ цаг мєчид та бид эрvvл саруул нийгмийн тухай санааширч байгаагийн учир шалтгаан нь эрх мэдлийн дарааллаас хамааран хавтгайрч буй авлига гэгчтэй vлэмж их хамаатай юм. Ерєєс хууль журам зєрчин байж хувиа бодож довоо шарлуулан, єєрийн болон бусдын эд хєрєнгийг арвижуулан авлигын цар хvрээг тэлэгсэд єнєєдрийн нийгэмд дэндvv олон байна. Эцэг, эхчvvд хvvхдээ цэцэрлэг, сургуульд оруулахаас єгсvvлээд, нийгмийн бvхий л салбарт “хаалгачаас нь хаан хvртэл” нь зvтгэж байгаад асуудлаа шийдvvлнэ дээ гэдэг гажиг зарчмаар юм бvхэнд хандаж, нєгєєх эрх мэдэлтнvvд нь хэн бэлтэй, хєдєлгєєнтэй, артайд нь асуудлыг нь шийдэж єгнє дєє гэсэн ой гутмаар тогтолцоогоор ажил vvргээ гvйцэтгэж байгаа нь булавч бултайх vнэн билээ. 

Ийм дvр зураг ноёлсон нийгэм эцэстээ хаа хvрэх вэ гэдэг асуултын хариулт нь авлигаас vvдсэн шударга бус, зvй бус vйлдэл, ялгаварлан гадуурхалтын уршгаар хvний эрх гэдэг юм мєнгєнд дєрлvvлсэн хувь эрх ашгуудад чирэгдэн тээр хол шидэгдэж, нєгєєх ардчилал, тэгш эрх гэхчилэн ёсчлон ярих дуртай ойлголтууд ор нэрийн тєдий болж булшлагдах аюултай юм. Угаас авлига, хvний эрх хоёр хоорондоо vл зохицох харш зvйлс бєгєєд авлигын vйлдэл нь хvний эрхийг зєрчих хэрэгсэл болдог гэдгийг энд тодотгоё. Тvvнчлэн тєрийн байгууллагуудын хvнд суртал, нvсэр шат дамжлага, хєшvvн хойрго ажиллагаа, дутагдал, зєрчил гаргасан ажилтнуудтайгаа хариуцлага тооцох тогтсон vр нєлєє бvхий арга механизм байдаггvй, vйл ажиллагаа нь хаалттай орчинд явагддаг зэрэг нь авлига нэмэгдэх тусам иргэдэд тєрєєс vзvvлэх хvний эрхийн хамгаалал багасч, иргэдийн амьдралд тусах хvндрэл бэрхшээл их байдаг гэдгийг ч шинжээчид хэлдэг. 

Тэгэхээр бид авлигаас ангид байхын тухайд хаа хаанаа vнэн итгэл vнэмшилтэй байж, тэмцэх ёстой юм. 
Цаашлаад єгvvлэхээсээ ємнє Монгол хэлний тайлбар тольд “авлига” гэж vгийг хэрхэн тайлсныг харвал “ёсон бусаар шунаж авсан эд юм” гэжээ. За харин уг ойлголтыг, авлига гэж vгийг албан ёсоор хуульд оноон хэвшvvлэн хэрэглэх саналыг М.Зэнээ агсан УИХ-аар Коррупцитай тэмцэх хууль хэлэлцэх vеэр санаачлан гаргаснаар тусгагдан єнєєдрийг хvрээд байгаа юм. Харин одоо манай улс Авлигын эсрэг тэмцэхэд албан ёсоор хууль эрх зvйн орчныг бvрдvvлэхийн тулд ямар алхмуудыг хийж ирснийг эргэн харъя. 

НVБ-аас урьтаж хуулиа баталсан нь ... 
Бид хэдийнээс авлигын эсрэг тэмцэж эхэлсэн талаар ярихаас урьтаж, дэлхий нийтийн жишиг хандлагыг онцлох хэрэгтэй юм. Учир нь авлига гэгч нь дэлхий нийтийн ємнє тулгамдсан том асуудлуудын нэг бєгєєд энэхvv буруу vзэгдэлтэй зєвхєн нэг улс дангаараа тэмцсэнээр vр дvнд хvрэхгvй гэдгийг, Олон улсын тvвшинд хамтран тэмцэхээс єєр аргагvй юм байна гэдгийг ойлгосны vндсэн дээр Нэгдсэн Vндэстний Байгууллагаас 2003 онд Авлигын эсрэг конвенцийг баталсан байдаг. Тэрхvv конвенцийн удиртгал хэсэгт Авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгvй байдалд vvсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, vнэт зvйлс, тvvнчлэн ёс зvйн vнэт зvйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хєгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байна хэмээн онцолсон байдаг. 
Тэгвэл манай улсын тухайд НVБ-ын конвенц батлагдахаас долоон жилийн ємнє буюу 1996 онд Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг баталсан бол 2002 онд Авлигатай тэмцэх Vндэсний хєтєлбєрийг баталж, Vндэсний хєтєлбєрийг хэрэгжvvлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Vндэсний зєвлєлийг байгуулж ажиллуулжээ. 

Харин Нэгдсэн Vндэстний байгууллагын Авлигын эсрэг конвецийг хоёр жилийн дараа буюу 2005 оны УИХ-аар соёрхон баталсан. Ерєнхийдєє энэ vед Монгол Улсын тєр засаг авлигын эсрэг тэмцэлд хєшvvн хойрго хандаж ирлээ гэсэн хандлага нийгэмд давамгайлж байсан нь эргээд эрх баригчдад ташуур болж, Улсын их хурал 2006 оны долоодугаар сарын 06-ны єдєр Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дvгээр сарын 01-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєж эхэлсэн юм. Хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны нэгдvгээр сарын 11-ны єдрєєс эхлэн vйл ажиллагаагаа явуулж єнєєдрийг хvрч байна.

Авлигын эсрэг гадны орнуудын тэмцэл, бодит алхмуудыг харахад Сингапур гэхэд 1952 онд Авлигын vйлдэл мєрдєх товчоог анх байгуулж байсан бол, Солонгосын тухайд 2001 оны долоодугаар сард хvчин тєгєлдєр болсон Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх Солонгосын тусгай комиссыг /АТСТК/, /КIСАС/ 2002 оны нэгдvгээр сарын 25-нд байгуулагдсан байдаг. Энэхvv комисс нь найман гол vvрэг гvйцэтгэсэн гэдэг. Тодруулбал, авлигатай тэмцэх бодлого тогтоож, зохицуулах, шударга байдлын тєвшин, тєрийн байгууллагын авлигатай тэмцэх туршлагын vнэлэлт хийх, хууль эрх зvйн хvрээнд сайжруулалт хийх, авлигын мэдээллийн учрыг олох, авлигыг илрvvлэн мэдээллэгчдийг хамгаалах, урамшуулах, тєрийн vйлчилгээний ёс зvйг дээшлvvлэх, авлигын эрсдлийг олон нийтэд мэдvvлэх, авлигатай тэмцэх олон нийт, хувийн эзэмшлийн хамтын ажиллагааг дээшлvvлэх, авлигын эсрэг даяар олны тэмцлийг эрхлэх гэхчлэн хийсэн ажил ихтэй гэдэг.

Тvvнчлэн Танзани улсын тухайд жишээ татахад, анх Танзани манлайлж Авлигаас сэргийлэх хуулийг 1971 онд баталсан бєгєєд цагдаагийн хvчний хvрээнд Авлигатай тэмцэх тасаг байгуулахын тулд тvvндээ 1975 онд нэмэлт єєрчлєлт оруулжээ. Сонирхолтой нь єнєєдєр нэрд гараад байгаа Хонконгийн Авлигатай тэмцэх тусгай комиссыг байгуулахдаа Танзаниас vлгэр авсан гэхчлэн мэдээллvvд бий. 

Тэгэхээр эдгээр жишээг татахын учир нь Авлигын эсрэг хуулийг баталсан л бол хуулийг мєрдлєг болгон ажиллах газрыг байгуулах нь зvй ёсны асуудал юм. Тvvнчлэн манай улсын Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зєрчлєєс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжvvлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрvvгийн болон Эрvvгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжvvлэх, Тєсвийн тухай хууль, Тєсвийн тогтвортой байдлыг тухай хууль, Хєдєлмєрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг vйл ажиллагаандаа мєрдлєг болгон ажилладаг билээ.

АТГ ба Тєр 

Авлигатай тэмцэх газар улстєрєєс, эрх баригчдаас хараат бусаар vйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу гэдэг дээр нийгэм талцсан байр сууринд байж ирснийг хэлэх хэрэгтэй.

Авлигатай тэмцэх хуулийн 15.3-д зааснаар Авлигатай тэмцэх газрыг єєрчлєн байгуулах, татан буулгах асуудлыг Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн зєвлємжийг vндэслэн УИХ шийдвэрлэнэ гэж заасны дагуу уг байгууллагыг байгуулах шийдвэрийг парламент гаргасан. 

Авлигын эсрэг хуулийн дєрєвдvгээр зvйлд энэхvv байгууллагын эрх зvйн vндсийг тодорхойлсон. 15 дугаар зvйлд зааснаар Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрvvлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрvvлэх зорилгоор гvйцэтгэх ажил, хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хєрєнгє, орлогын мэдvvлгийг хянан шалгах чиг vvрэг бvхий хараат бус, бие даас, тєрийн тусгай байгууллага. Энэ хуулийн 15.1-д заасан газрын харьяанд авлигатай тэмцэхтэй холбогдсон судалгаа, шинжилгээ хийх vvрэг бvхий бvтцийг байгуулж болно. Тийм учраас, АТГ-ын эрхлэх ажил ззрэг єргєн хvрээтэй-соён гэгээрvvлэх болон боловсролын vйл ажиллагаанаас эхлээд гэмт хэргийн мєрдєн байцаалт болон тусгай ажиллагааг хамарч байдаг. 16 дугаар зvйлд заасны дагуу Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бєгєєд vйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтлах ба аливаа албан тушаалтан, хувь хvн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын vйл ажиллагаанд нєлєєлєх, хєндлєнгєєс оролцохыг хориглосон байдаг. 

Ямарч байсан Авлигатай тэмцэх газрын vйл ажиллагаанд хэнбугай ч хєндлєнгєєс оролцох нь хуулиар хориотой гэж ойлгогддог. Гэтэл тєр, засгийн тvвшинд ажил, алба хашиж байгаа хvмvvс, улстєрийн нам, хvчнvvдийн зvгээс Авлигатай тэмцэх газрыг хэсэг, бусагт vйлчиллээ, хэлмэгдvvлэлтийг давтлаа хэмээн хэлж, ярьдаг болсон. Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг Эрvvгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тєсєл нь УИХ-аар хэлэлцэгдэхгvй байгаатай АТГ-ыг шууд холбон ярьж байгаа. Тэрбээр “Хууль хяналтын байгууллага хоорондын эрх мэдлийг алдагдуулах”, нєгєє эрх мэдлvvдийг нь хазаарлах замаар монголд томоохон хэлмэгдvvлэлт vvсч байсан тvvхтэй. УИХ-ын гишvvнийхээ хувьд барьдаг зарчим бол “Монголд дахин хэлмэгдvvлэлт гарах ёсгvй”. Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан vйл ажиллагаа явуулах учиртай. Тєрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Тvvнээс бус єдєр бvр дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн ємнє хvсээгvй. Тийм учраас vvнийг засч залруулах vvрэг надад байгаа юм байна. Тийм учраа би хуулийн тєсєл санаачлахдаа хэн нэг гишvvнийг аваагvй. Хvнийг хєлдєє чирээд яах вэ. Хvмvvсийг, тэр дотроо УИХ-ын гишvvнийг барьцаанд авдаг явдал миний нvдний ємнє хоёр жил болж байна. Монголд дахиж том хэлмэгдvvлэлт болохоос хамгаалах vйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон. 1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр vеийн албан тушаалтнууд, цэргийн хvмvvсийг баривчлахдаа удирдлагатай нь зєвшилцдєг дvрэмтэй байсан. 1936 онд тэр дvрмийг хvчингvй болгосон. Тэр дvрмийг хvчингvй болгосон нь хэнтэй ч зєвшилцдєггvй, прокурор ч хэрэггvй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хvний эрхийн ноцтой зєрчил ингэж эхэлсэн. Эрх мэдлийг нэг газар єгнє гэдэг, эрх мэдэл єгєхийн тєлєє улайрна гэдэг, эрх мэдлийг єєртєє авч vлдэхийн тєлєє юу ч хийхээс буцахгvй байна гэдэг ийм юмны эх vvсвэр болж байгаа. Тэр vед Чойдогсvрэн гэдэг мундаг прокурорыг хэлмэгдvvлж алж байсан тvvхтэй. Монгол Улсад аюулгvйн зєвлєлєєр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш, монгол хvний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хvний эрх, эрх чєлєє, аюулгvй байдлыг баталгаажуулах явдал бол Монгол Улсын Vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлалд бий. Тэр агуулгаар авч ярих. Чойдогсvрэнтэй тєстэй vзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна. Ийм том хэлмэгдvvлэлтийг хаахын тулд єнгєрсєн хоёр жилд намайг ямар нєхцєлд ажилласныг та бvхэн мэдэж байгаа. Би бол шvдээ зуугаад явсан, нийт монголчуудын хэлмэгдvvлэх асуудал хєндєгдсєн учраас энэ хуулийн тєслийг єргєн мэдvvлсэн” гэхчлэн хэлж ярьж байгаа. 

Тэгэхээр энд ойлголтын том зєрvv яваад байгаа харагдана. Юу гэхээр Н.Алтанхуяг гишvvний ойлгоод байгаагаар бол АТГ нь 1937 оны есдvгээр сараас 1939 оны дєрєвдvгээр сар хvртэл 204474 хvнд буудан алах ял ногдуулж, гvйцэтгvvлсэн Онцгой бvрэн эрхт комисстой дvйцэхvйц хэмжээгvй эрх мэдэлтэй газар болж таарах гээд байна. Гэтэл хэрэг дээрээ ямар хууль тогтоомжуудын хvрээнд vйл ажиллагаа явуулдаг гэдгийг эхэнд єгvvлсэн билээ. 
Гол нь Монгол Улсад амь бєхтэй оршиж байгаа авлигыг зогсооход бvх нийтээрээ хамжин анхаарах хэрэгтэй байгааг судалгааны дvнгvvд ч баталгаажуулж байгаа юм. Тиймээс тандалт судалгааны дvнгvvдээс ишлэн хvргэж байна.

Авлигын цар хvрээ 

Улстєрчид, тєрийн єндєр албан тушаалтнууд, шvvх, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудаас єєрийн албан тушаалын эрх мэдлийг хувийн зорилгоор ашиглах нь олон хэлбэрээр илрэн гардаг аж. Тухайлбал, ємгєєлєгчєєр дамжуулах, биечлэн уулзаж єгч, авах, мєнгє зээлдvvлээд мартах, мєрийтэй тоглож санаатай алдах, эд зvйлсийг зах зээлийн vнээс доогуур vнээр худалдах, зуучлагчаар дамжуулах, хувьцаа, эд хєрєнгє ємчлvvлэх, ойр дотны хvмvvсээр дамжуулах, эд зvйлсийг зах зээлийн vнээс дээгvvр vнээр худалдан авах, vйл ажиллагааны зардал болгож єгєх, ойр дотны хvн, гэр бvлийн гишvvд, тэдний компанид давуу байдал олгох гэхчлэн олон хэлбэрvvд байгаа юм. Тиймээс “Сvvлийн нэг жилийн хугацаанд улстєрийн хvрээнд хээл хахууль єгєх, авах дараах аргуудыг хэр хэрэглэсэн гэж та тєсєєлж, таамаглаж байна вэ? гэсэн асуултын хvрээнд судалгаа явуулахад, шинжээчдийн 47 хувь нь улстєрчид, тєрийн єндєр албан тушаалтнууд, шvvх, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын гэр бvлийн гишvvд, ойр дотны хvмvvс, тэдний ємчлєлийн аж ахуйн нэгжид давуу байдал олгох нь тэдэнд хээл хахууль єгч буй их хэмжээгээр болон маш их хэмжээгээр хэрэглэгдсэн хэлбэр гэж vзсэн байна. Тvvнчлэн шинжээчдийн vзэж байгаагаар тєрийн єндєр албан тушаалтнууд хээл хахууль авахдаа аливаа vйл ажиллагааны зардлыг нєхєн тєлvvлэх, тєлбєр хийлгэх, ємч хєрєнгийг зах зээлийн vнээс илvv vнээр худалдах зэрэг аргыг их хэмжээгээр болон маш их хэмжээгээр ашигладаг гэж vзжээ. 

Мєн 2014 онд улстєрийн намуудын vйл ажиллагаан дахь авлигын цар хvрээг тогтоохоор Монгол Улсад тєрийн аль нам авлигад хамгийн ихээр автсан бэ? гэсэн асуултаар судалгаа явуулахад шинжээчдийн 54.56 хувь нь Ардчилсан намыг, 33.56 хувь нь МАН-ыг, 29.98 хувь нь МАХН-ыг авлигад хамгийн ихээр автсан гэж vзсэн байна. Харин шинжээчдийн 6.34 хувь нь ИЗНН-ыг, 4.8 хувь нь Монголын Vндэсний Ардчилсан намыг, 0.6 хувь нь МНН-ыг авлигад хамгийн ихээр автсан гэж vзсэн байгаа юм. Тэгхээр дээр єгvvлсэн мэдээлэл болоод судалгаанд тулгуурлан харахад Монгол Улсад авлигатай тэмцэх хэрэгцээ шаардлага нэн тэргvvнд тавигдсан хэвээрээ байна. “Транспарэнси интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын тєрийн байгууллага дахь авлигын шинжээчид болон хєндлєнгийн байгууллагын тєсєєлєлд vндэслэн Авлигын тєсєєллийн индексийг гаргадаг. Манай улсын тухайд 2012 онд 94, 2013 онд 83, 2014 онд 80 дугаар байрт тус тус орсон мэдээлэл бий. 

Хэдийгээр бидний байр урагшилсан мэдээлэл байгаа ч, яг бодит амьдрал дээр нєхцєл байдал ямар байна вэ? Албан тушаал, эрх сvрийн ємнє мєнгє бэлгvй нь хvчин мєхєсдєг, арчаагvй доройгоороо чичлvvлж адлагддаг баларсан жишиг хавтгайрсаар байна. 

Тєгсгєлд нь АТГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байх vедээ амиа алдсан Б.Дангаасvрэн агсны захидлаас ишлэн хvргье. Тэрбээр

“Таныг эрvvл саруул нийгэмд амьдрахыг хvсдэг гэдэгт итгэж байгаа учраас би энэ захидлыг бичихээр шийдсэн юм. Хvн тєрєлхтєний хамгийн ихээр эрхэмлэдэг vнэт зvйлсийн нэг нь шударга ёсны тєлєєх тэмцэл, илэрхийлэл, хvсэл эрмэлзлэл байдаг. Vvний гол дайсан нь авлига гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Эх сайхан орныг минь авлига гэдэг аймшигт мангас єдєр, цагаар цєлмєж дуусах нь. Vр хvvхдийн маань идэх хоол, ємсєх хувцсыг єм цєм дутааж бараад, улам цаашлан амьдрах газар нутаг, орон гэр, хашаа хороог минь ч булаах нь энvvхэнд болжээ. Єнєєдєр монголчууд та бидний дунд авлигын хар саварт хэд гурван тєгрєгєє алдаагvй хvн vгvй гэхэд хилсдэхгvй байх. Vvнийг бид хvсдэг бил vv?
Авлигыг хоёр утгаар тодорхойлж болно. Аль, аль нь муу. Ерєнхий утгаараа бол авлигаас жирийн ард иргэд нэлэнvйдээ хохирч vлддэг. “Хэн гуай албан тушаалаа ашиглан авлига авч сайхан амьдарч болоод байхад би яахаараа болдоггvй юм” гэсэн биегvй атаа жєтєє газар эвч, энэ нь эргээд нийгмийн шударга ёсыг алдагдуулж, эмх замбараагvй байдлыг бий болгоно. Ингээд л нийгмийг хамарсан ажилгvйдэл, архидалт, хууль бус наймаа, танил талын сvлжээ, эдийн засгийн луйвар тэсч тэвчихийн аргагvй муу муухайн vvд хаалга єєрєє аяндаа нээгдэнэ. Бизнесменvvд авлигад зарцуулсан мєнгєє бараа, бvтээгдэхvvнийхээ vнэд шингээн алдагдлаа нєхєх гэж эрмэлзэх нь эцсийн дvндээ хэрэглэгч буюу иргэн танд, надад, бидэнд vvрvvлсэн авлигын тєлєєс болно.

Тэгвэл явцуу утгаараа авлига нь хар санаа, єшєє хорсол, дайсагнал, аллага тонуулыг даллана. Улмаар охид бvсгvйчvvдийг барьцаалах, газар нутаг, эд баялагаараа наймаалцах, тусгаар тогтнолоо алдах аюулыг ч дагуулна. Нэг vгээр хэлбэл, Шударга ёс орон зайгаа авлигад алдаж, ард олон итгэл найдвараа булшлуулна гэсэн vг.
Гэхдээ авлигыг давагдашгvй хvч гэж бvv тєсєєл. Харин ч сул дорой нэгэн юм биш vv. Та бидний хууль журмаа хvдэтгэн сахихгvй, vл тоомсорлодог, шударга бус зарчимч биш зан vйл тvvнийг амилуулж байдаг юм. Хялбар амьдралыг хvсч, олз ашиг хайх сонирхолтой хэн бvхний хомхой сувдаг vйлдэл л тvvнийг сэргээж байдаг юм.
Цас ханзрах цагаар олон жилийн хур хог ил гарч эрvvл амьдрах нєхцєл бололцоог минь боогдуулдаг. Ой мод, онгон байгаль маань тvймэрт хуйхлагдаж vнс нурам болж байна. Урьд нь ус урсдаг байсан газар хуурай сайр болж, ой мод саглайж асан уулс єдгєє нvцгэн толгод болон харсаар байтал хувирч байна. Хайлах цасан дороос євс ургамал аятай “соёолон” гарч ирэх хогийг та байх л зvйл гэж хэлэхгvй биз. Энэ бол ажил vvргээ умартсан хvмvvсийн увайгvй зангаас ургасан хог юм. Ой, хээрийн тvймэрийн тухай мэдээнд бид хэтэрхий дасчихсан байжээ. Эрдэнэт хvний алтан амийг авч одох хvртэл хаврын хуурайшил гэж ярьсаар ирэв. Vнэндээ энэ нь хувиа хичээсэн хvмvvсийн сувдаг сэтгэлээс авалцаж байдаг гал юм. Орхон гол тасарч, Улаан цутгалан ширгэснийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байвал бvv итгэ. Аль нэг сувдаг сэтгэлтэн авлигад єгчихсєн нь тэр шvv. Одоо боллоо? Хэдий болтол энэ бvхнийг хvлцэн тэвчих юм бэ? Амьдрал минь утга учрыг хvртэл vгvй хийж дуусахаас нь урьтаж цємєєрєє хамтран авлигыг устгая? Хєгжлийг сааруулж, ядуурлыг гааруулж байгаа авлигатай бvгдээрээ гар, санаа нийлэн одооноос л тэмцье. Буруу бvхнийг єєрчлье. Эрх мэдлээ ашиглан биднийг хохироох гэсэн аливаа vйлдлийн эсрэг хамтдаа зогсьё. Хэн нэгэнд тал засах гэхдээ та бидний хvлээлгэсэн итгэл, хариуцлагыг уландаа гишгэж байгаа гэм буруутай vйл ажиллагааг таслан зогсооё. Амьдралынхаа сайн сайхныг, ирээдvй хойчоо авран хамгаалцгаая. Vр хvvхдvvддээ эрvvл саруул, шударга нийгмийг євлvvлэн vлдээе” хэмээн бичсэн байдаг юм. 

Авлигатай тэмцэхэд миний оролцоо гэж юу байхав дээ хэмээн та бодож байж магадгvй. Тийм биш ээ. Харин ч таны, зєвхєн таны оролцоо юу юунаас илvv, чухамдаа ус, агаар шиг хэрэгтэй байна. Учир нь нийгмийн аливаа харилцаа, зєв шударга байх нь та биднээс єєрсдєєс маань шалгаална, бас эхэлнэ. Наандаж замын хєдєлгєєний дvрмээ ягштал баримтлах нь авлигагvй нийгмийг байгуулахад оруулж байгаа таны тус нэмэр болох юм биш vv хэмээн бичсэн байдаг юм. Эцэст нь хэлэхэд Авлигатай тэмцэх тэмцлийг хэлмэгдvvлэлт болох гэж байна хэмээн ихэд айж АТГ-ын татан буулгах гэж улайран зvтгэгч нєхдvvд єєрсдийгєє хаана, юу хийж байгаагаа, юу хийснээ мэддэг болоод л Авлигатай тэмцэх тэмцэлд саад болохыг санаархдаг байх даа. 
Эх сурвалж:

Хар тамхины ургамал түүж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчиллаа
Хар тамхины ургамал түүж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчиллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.