С.Баярыг шалгаад УИХ-ын гишүүн О.Уянгад хариу өгсөн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 17 секунд
С.Баярыг шалгаад УИХ-ын гишүүн О.Уянгад хариу өгсөн гэв

С.Баярыг шалгаад УИХ-ын гишүүн О.Уянгад хариу өгсөн гэв

С.Баярыг шалгаад УИХ-ын гишүүн О.Уянгад хариу өгсөн гэв
АТГ-аас энэ оны эхний хагас жилд хийсэн ажлаа тайлагналаа. 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 322 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ. Одоогийн байдлаар 62 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Мэдээллийн дараа АТГ-ын Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-С.Баярыг шалгасан асуудал юу болов? 
-УИХ-ын гишүүн Г.Уянгын АТГ-т хандсаны дагуу С.Баярт холбогдох асуудлыг шалгаад хариуг УИХ-ын гишүүн Г.Уянгад хүргүүлсэн. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-Н.Алтанхуяг гишүүний санаачилсан хуулийн төсөл АТГ эсрэг саналтай байгаа тухайд? 
 -УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээр хуулиудыг дагалдан гарах УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар хүсэлтээ ирүүлсний дагуу АТГ-аас тодорхой саналаа гарган хүргүүлсэн. Одоогийн байдлаар дээрх хуулийн төслийг УИХ хэлэлцэх шатандаа байгаа тул АТГ-т одоогоор ямар нэгэнөөр илүү дутуу санал, тайлбар, дүгнэлт хэлэх шаардлага байхгүй. 

-Н.Алтанхуяг үзлэг нэгжлэг хийх үед саад учруулсан гэж ярьж байсан. Энэ үнэн үү? 
-“Алтан тэнгэр” компанийн захирал Самбууд холбогдох үйлдлийг шалгах явцад прокурорын байгууллага болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлтэй хийгдэж байгаа үзлэг нэгжлэгийн үеэр УИХ-ын гишүүн Алтанхуяг хүрэлцэн ирж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах гэж оролдсон. Энэ асуудлыг АТГ цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа. 

-Г.Дэнзэнгийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ? 
-Г.Дэнзэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. 

-Одоогоор хэчнээн хүн цагдан хоригдоод байна вэ? 

-Таван хүн байгаа. ЭХТА-ийн 268 /Хээл хахууль авах/, 265 /төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 263 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/ дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа таван хүн байна. Г.Дэнзэн яллагдагчаар, Г.Түмэнхүү яллагдагчаар, М.Тамир яллагдагчаар, Д.Батзориг яллагдагчаар, Г.Мөнхбат яллагдагчаар нар цагдана хоригдож байгаа. 

-ИХШХЕГ-ын дарга асан Б.Пүрэвдоржийн хэрэг юу болсон вэ? 
-Эрүүгийн хуулийн 263.2, 273.2, 150.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 

-Төмөр замын Г.Сэрээнэндоржийн хэрэг болсон бэ? 
-Эрүүгийн хуулийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шалгагдаж байгаа хэргүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 
 
Г.НАРАН 

Эх сурвалж http://www.info.mn

Ашиг сонирхлын зөрчилтэй 41 албан тушаалтан байна
Ашиг сонирхлын зөрчилтэй 41 албан тушаалтан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.