Өөжгий: “Land-200” машины уралдаан дунд морьтой хүүхдүүд юу хийж явна аа...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
Өөжгий: “Land-200” машины уралдаан дунд морьтой хүүхдүүд юу хийж явна аа...

Өөжгий: “Land-200” машины уралдаан дунд морьтой хүүхдүүд юу хийж явна аа...

Уран бүтээлийнхээ ажлын төлөвлөгөөг цоо шинээр гаргаж, энэ жил амьд хөгжмийн хамтлаг байгуулахаас гадна олны танил уран бүтээлчдийн цомгийг бичүүлж, шоу тоглолтыг нь хийхээр зүтгэж буй хүн бол гитарчин С.Өлзий-Орших буюу Өөжгий.

Урлагийн ертөнцөөс гадна нийгмийн амьдралд өрнөж буй бүхий л үйл явдлыг өөрийнхөөрөө шүүж тунгаан, бодит дүгнэлт хийхийг хичээдэг мань эр саяхан болсон нэгэн томоохон хэргийг сонсоод дуугүй сууж тэвчээгүй нь ойлгомжтой. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Хэчнээн харгис хэрцгий гэж шүүмжлэвч цаазаар авах ялыг буцаан хэрэглэх нь зүйтэй санагдах юм даа. Хүний ёсноос гадуур гэмт хэрэг хийж байгаа адгийн шаарнуудыг нийгэм даяараа өсрөвч манай Ардчилсан Ерөнхийлөгч өршөөгөөд байх юм.
Зүй нь бяцхан охины аминд хүрсэн саяын 2 этгээд болон энэ мэт бузар хэрэг хийсэн новшнуудыг бүр олон нийтийн өмнө хороодог байвал бусад хүн сүгнүүдийн зүрхэнд айдас хурж сургамж авах болов уу гэж бодном.

НОЁН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ТАНЬД БҮХ ЭРХ БАЙНА. ЧИНГИС ИХ ХААН ШИХИХУТАГТ
ҮХҮҮЛЭХ ЁСТОЙГ ҮХҮҮЛЖ БАЙ ГЭЖ БҮРЭН ЭРХ ӨГСӨН ШИГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТАНЬД БҮРЭН ЭРХ ӨГСӨН. АРДЧИЛАЛ БОЛ АДГИЙН НОВШНУУДЫН ДУРААРАА ДУРГИЖ БОЛДОГ АНАРХИЗМ БИШ. АВАХ ЁСТОЙ ШИЙТГЭЛЭЭ НОВШ БҮР ХҮЛЭЭХ ЁСТОЙ” хэмээн хатуухан мэдэгдэл хийсэн билээ.

Түүгээр ч зогсохгүй, саяхны нэгэн өдөр Хүй долоон худагт зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үзээд “Баахан “Land-2003 машинууд уралдаад л, их гоё уралдаан үзлээ. Тэгсэн чинь дунд нь хэдэн морьтой хүүхдүүд бас давхилдаад байх юм. Юугаа хийж тэр олон машин дунд яваа юм, бүү мэд. Одооны хүүхдүүдийн дэггүй гэдэг нь” гэж эрхэм жолооч нарыг битүүхэндээ егөөдөөд авчээ

Эх сурвалж: Photonews.mn

Б.Түвдэндорж аваргын  ач хүүд зориулсан “Элэг бүтэн заяа” хандивын аян эхэллээ
Б.Түвдэндорж аваргын ач хүүд зориулсан “Элэг бүтэн заяа” хандивын аян эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.