Б.Түвдэндорж аваргын ач хүүд зориулсан “Элэг бүтэн заяа” хандивын аян эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Б.Түвдэндорж аваргын  ач хүүд зориулсан “Элэг бүтэн заяа” хандивын аян эхэллээ

Б.Түвдэндорж аваргын ач хүүд зориулсан “Элэг бүтэн заяа” хандивын аян эхэллээ

“Элэг бүтэн заяа” нэртэй хандивын тоглолт 2024 оны 02 дугаар сарын 02-нд Улаанбаатар паласын концертын их танхимд болох гэж байна.

Уг тоглолыг “Сайн Охин” ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тоглолтод хүмүүнлэгийн аянд нэгдэж уран бүтээлээ өргөж, амьдралын гэрэл гэгээг түгээж явдаг 20 шахам уран бүтээлч нэгдэн оролцож байгаагаараа онцлог аж. Уг тоглолт нь Монгол Улсын анхны гавъяат тамирчин, далай даян дархан аварга Б.Түвдэндорж аваргын ач хүү Д. Цогбадрахын бөөр солиулах эмчилгээний зардлыг босгох зорилготой аж.

Ийнхүү Монгол түмний хайртай хүү Монголын анхны гавъяат тамирчин Монгол Улсын далай даян дархан аварга Б.Түвэндорж аваргынхаа хойч үе, үр удамд монгол түмэн минь сэтгэлийн хадаг дэлгэж нэгэн айлын элэг бүтэн заяаг түшихийг хүсэн “Элэг бүтэн заяа” тоглолтыг зохион байгуулж байна гэж зохион байгуулагчид ярилаа.

Холбоо барих утас- 95813545 89119809

Дансны дугаар: Хаан банк: 5028663653 Р.Болор

 ЗАРИМ ЛОМБАРДУУД 3 ХУВИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ  ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
ЗАРИМ ЛОМБАРДУУД 3 ХУВИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.