Гэр хороололын хөрсний бохирдлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Гэр хороололын хөрсний бохирдлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлнэ

Гэр хороололын хөрсний бохирдлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлнэ

p1a12kn0d1pba1f7210t216am14601Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн ариун цэврийн байгууламжийн шийдлийг тодорхойлж, АНУ-ын иргэн Bill Gates-ийн сантай хамтран шинэ техник технологи нутагшуулах гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ц.Уртнасан: Аргаль угалзны зөвшөөрлийг шилэн болгоно гэсний төлөө “захиалгат” мэдээ явуулжээ
Ц.Уртнасан: Аргаль угалзны зөвшөөрлийг шилэн болгоно гэсний төлөө “захиалгат” мэдээ явуулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.