Ц.Уртнасан: Аргаль угалзны зөвшөөрлийг шилэн болгоно гэсний төлөө “захиалгат” мэдээ явуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Ц.Уртнасан: Аргаль угалзны зөвшөөрлийг шилэн болгоно гэсний төлөө “захиалгат” мэдээ явуулжээ

Ц.Уртнасан: Аргаль угалзны зөвшөөрлийг шилэн болгоно гэсний төлөө “захиалгат” мэдээ явуулжээ

Байгаль орчин аялал жуучлал /БОАЖ/-ын сайд Ц.Уртнасан нь "ажилчидтайгаа зүй бус харьцдаг" гэсэн утгатай мэдээлэл өнөөдөр /2021.08.23/ гарсан. Тус мэдээлэлд, "Алба, хэлтэс, газрын дарга нараа өрөөндөө дуудаад, Миний үгээр явахгүй бол зайл, Амьдралыг чинь 3 секундэд шийднэ...9 секундэд шийднэ...30 секундэд шийднэ" хэмээн орилж чарладаг" хэмээсэн юм.
Тэгвэл тус мэдээлэлд БОАЖ-ын сайд Ц.Уртнасан дараах мэдээллийг өгөв. Тэрээр бодлого шийдвэр ярьж, энэ хүрээндээ эрүүл ухаалгаар мэтгэлцдэг, ажлаа сайжруулдаг болох хэрэгтэй байна. Өчүүхэн миний "өчүүхэн" эрх ашиг, нэр төр яах вэ
1. Жил бүр ангийн улиралд хэл ам татлаад салдаггүй аргаль, угалз гэх мэт амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэсэний төлөө
2. Арга хэмжээ авхуулсан дарга "арын хаалга" -аа хаалгуулж цэгцлүүлсэн хамсаатнууд нь нийлж, "захиалгат" мэдээ явуулжээ.
Цаашид ч ийм юм явах байх. Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй. Элдвийн яриа эхлүүлсэн ажилд саад болж чадахгүй ээ хэмээжээ.

 Эдэлгээ нь дууссан нөхөд эцсийн сумаа тавилаа
Эдэлгээ нь дууссан нөхөд эцсийн сумаа тавилаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.