Нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 49 секунд
Нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гарчээ

Нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гарчээ

Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүний нэрийг Авлигатай Тэмцэх Газраас зарласан байдаг. Үүний долоо нь УИХ-ын гишүүн байсан, тэдгээр гишүүнээс яллагдагчаар татсан хүн байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Нийслэлийн Прокурорын Газар (НПГ)-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хариуллаа.

Тэрбээр "Мөрдөх байгууллагаас нэр дурдагдсан 17 гишүүний заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг НПГ-т гаргасан. Тухайлбал,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг яллагдагчаар татсан.
  • "Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж, Д.Ариунболд нарыг яллагдагчаар татсан.
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол УПЕГ-аас гарсан байгаа" гэлээ.

Мөн "Нүүрс болон Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д дахин тавих уу гэх асуултыг сэтгүүлчид асууж байна. Одоогоор Хөгжлийн Банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий таван хүнийг яллагдагчаар татсан.

Хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Прокуророос гарах яллах дүгнэлт гэх эрх зүйн баримт бичгийг үйлдээд дууссан. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхийн шатанд байна" хэмээн нэмж хэлэв.

Эргэн сануулахад, АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд зарлаж байв.

Хөдөлмөрийн үндэсний нам иргэдээс санал авч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар болжээ
Хөдөлмөрийн үндэсний нам иргэдээс санал авч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.