Хөдөлмөрийн үндэсний нам иргэдээс санал авч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Хөдөлмөрийн үндэсний нам иргэдээс санал авч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар болжээ

Хөдөлмөрийн үндэсний нам иргэдээс санал авч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар болжээ

Монголд улс төрийн нам шил шилээ даран  төрж гарсаар байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” намаа байгуулж байгаа бол 2011 онд Дээд шүүхэд бүртгүүлсэн Хөдөлмөрийн үндэсний нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд оржээ.  Энэ нь 2016 оны сонгуулийн чимээ ойртож буйн шинж. Парламентад суудалтай том намууд ч мөн аль хэдийнээ сурталчилгааны ажлаа  эхэлчихэж.  Хөдөлмөрийн үндэсний нам нь харьцангуй цоо шинэ нам. Тус нам сонгуульд анх удаа орох гэж байгаа нь энэ. Намын дарга С.Боргил  энэ талаар хэлэхдээ “Бид улс төрийн шинэ зарчим, соёлыг  бий болгоно. Хүнээ хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна. “Хүн дээд” үзлийг төлөвшүүлнэ. Иймээс ойрын өдрүүдэд иргэдээс санал авч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна” гэв.  

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Шинжилгээнд хамрагдсан 2785 оюутан өнөөдөр нутаг буцаж байна
Шинжилгээнд хамрагдсан 2785 оюутан өнөөдөр нутаг буцаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.