НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцож байна

НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцож байна

НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулган 2-р сарын 7-16-нд болж байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы 2 дахь өдрийн Ерөнхий хэлэлцүүлэгт сайд А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тууштай анхаарч байгаа талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн шинэчлэн баталсныг онцлоод уг бодлогын хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын хөгжлийг хангах, дундаж давхаргыг тэлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зэрэг зорилт тавин ажиллаж байгааг танилцуулав.

Мөн тэрбээр бодлогын шинэчлэлийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний төсвийн хуваарилалт, зорилтот бүлгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын шинэчлэлийг нэн тэргүүнд тавьж, “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих” бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэн дэмжих, урт хугацааны хөгжлийн бодлого, дэд бүтцийг бий болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцлов. Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулган үргэлжилж байна.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХООЛОЙГ БООМИЛЖ БАЙНА
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХООЛОЙГ БООМИЛЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.