ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХООЛОЙГ БООМИЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 4 секунд
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХООЛОЙГ БООМИЛЖ БАЙНА

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХООЛОЙГ БООМИЛЖ БАЙНА

           

            2020 он бол салбар бүрд хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон аж ахуйн нэгжийг санхүүгийн хатуу шалгалтанд оруулсан жил болоод байна. Он гарахтай үгүйтэй манай  урд хөрш болох Хятад улсаас дэлхий нийтийг цочролд оруулсан корона вирус хүн амын дунд гарч, тус өвчин нь богино хугацаанд дэлхий нийтийг хамарсан нь хүн төрөлхтний бие, сэтгэлзүй болоод эдийн засгийг ямар ч нөөц бололцоо олголгүйгээр богино хугацаанд хар тогоонд хөмөрсөн гэхэд  болно.

Үүнээс үүдэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн орлого багассанаас ажилчдынхаа цалинг тогтмол тавьж чадахгүйд хүрч хаалгаа барих эхний алхам болжээ. Харин архи   үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт өмнөх оныхтой харьцуулахад 30-40% буурсан гэх мэдээлэл байна. Энэ нь хүнсний  үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжийн мэдээлэл. Харин бусад жижиг салбарын хувьд эргэлзээ  байхгүйгээр зарим нь хаалгаа барьж томоохон аж ахуй нэгжүүд харин дээлнийхээ захыг мушгисан шиг сууна.

 Үндэсний  үйлдвэрлэгчдийн хувьд автомашины шатахууны үнэ, цахилгааны үнэ, түүхий эдийн үнээс үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний ширхэг бүрийн үнэ шууд хамааралтай байдаг байна. Ялангуяа манай улсад сав баглаа боодлын үйлдвэр нэн хомсдолтой. Иймээс үйлдвэрлэгчдийн хувьд урд хөршөөс дийлэнхийг нь захиалж шошгыг  Монголд хэвлүүлдэг. Нэг ёсондоо бидний өдөр бүр худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүн болон бусад хэрэглээний бүтээгдэхүүнд долларын үнийн хэлбэлзэл сав баглаа боодлын хамт нөлөөлж байгаа гэсэн үг юм.

Мөн Монгол улсыг 2019 оны 10 сараас эхлэн Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага саарал жагсаалтад оруулсан. Үүнээс үүдээд банкны хүү өсөж хадгаламжийн хүү буурсан гэх мэдээлэл бий. 2019 оны гуравдугаар сараас найман сар хүртэл цахилгааны үнэ шат дараалалтайгаар нэмэгдсэн бол 2020 оны сонгуулиас өмнө буурсан шатахууны үнэ энэ найман сарын 4-нөөс эхлэн чимээгүйгээр нэмэгдэж эхэллээ.  Мөн бизнес эрхлэгчдийн орлого буурсан, импортын бараануудын үнэ өссөн, улаан буудайн үнийг шат дараатайгаар нэмсээр байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдэд том цохилт болж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэгж бүрийн өртөг нэмэгдсээр байгаа энэ асуудлыг хэн шийдэж иргэдээ ч бодсон, үндэсний үйлдвэрүүдээ ч бодсон тэнцвэртэй бодлогыг гаргах ёстой юм болдоо?

Д.Ганбатыг байнгын хороон даргад нэр дэвшүүлэв
Д.Ганбатыг байнгын хороон даргад нэр дэвшүүлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.