Моносын эмнээс болж дахиад 8 хүүхэд хорджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
  Моносын эмнээс болж дахиад 8 хүүхэд хорджээ

Моносын эмнээс болж дахиад 8 хүүхэд хорджээ

 

Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмэнд гүн хордсон байдалтайгаар ухаан алдсан 16 хүүхэд ирж байсан цаг саяхан. Монос эмийн сангийнхан  23 хүүхдэд  "Фенобарбитал" эмийн тунг буруу   жороор бичиж өгснөөс болж хүүхдүүд хордлогод орсон юм. Нэн даруй  хордлого тайлах эмчилгээг хийсэн учир амь насыг аварч чадсан билээ.  "Фенобарбитал" эм нь тархины эмгэгшил, нярайн шарлалтад уудаг бөгөөд хүүхдүүдийн биед уух ёстой тун хэтэрнээс ийн аюултай байдалд хүрсэн  гэдэг.

Гэтэл "Монос"-ынхон дахиад ноцтой алдаа гаргажээ.

Ланадексон, Ланасорбид гэсэн эмийг сольж өгснөөс болж 8 хүүхэд хордлогод оржээ. Шуурхай эмчилгээ хийсэн учир хордлогыг тайлсан байна. 

ЭМЭХҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагийн хэлснээр бол Моносынхон тус эмнэлэгт гэрээгээр эм нийлүүлдэг байна. Гэтэл  Ланадексон гээд Ланасорбид эмийг нийлүүлснээс болж ийм байдал үүсчээ. Тодруулж хэлбэл, хүүхдэд хоолны өмнө даруулж өгдөг, харшил, ханиалгад өгдөг  эмний оронд зүрхний өвчинд уудаг хүчтэй Ланасорбид эмийг нийлүүлсэн байжээ.

www.times.mn

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт эхэллээ
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.