БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт эхэллээ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт эхэллээ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт эхэллээ.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2021 оны зургаадугаар сарын 29, 30—ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3469 иргэн бүртгүүлсэн байна.

Визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлээд байна.

Эдгээр иргэнээс солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу 2021 оны есдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 19-ний өдөр ХХҮЕГ-ын байранд өдөрт дөрвөн ээлжээр зохион байгуулж байна.

Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулж байгаа бөгөөд хариуг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлах юм.

Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлээд байна. Тусгай шалгалтыг есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана.

Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орно.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг суллах ажиллагаа өндөр түвшинд өрнөж байна
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг суллах ажиллагаа өндөр түвшинд өрнөж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.