“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг суллах ажиллагаа өндөр түвшинд өрнөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 23 секунд
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг суллах ажиллагаа өндөр түвшинд өрнөж байна

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг суллах ажиллагаа өндөр түвшинд өрнөж байна

Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, зарчим ёсны салхи сэвэлзэж эхэлсэн нь сайшаалтай ч нэгэнт бугшсан “Шударга бусын хонгил” тийм амар нурчихаагүй гэдгийг зарим зүйлээс харж болно. Улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэмт этгээд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжаваас эхлээд цөөнгүй хүмүүс ялгүй үлдэж, зарим нь ялаас мултарч байгааг ч харлаа. Тэгвэл ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан “Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбат ял завших ажиллагаа зохион байгуулж байгаа гэх. Шуудхан хэлэхэд ялаас мултрах “Шударга бусын хонгил”-ыг сэргээн ажиллуулж байгаа аж.

Тухайлбал, Б.Эрдэнэбатын эртний хамтрагч Сам.Отгонбаяр гэгч нөхөр өмгөөлөгч Л.Энхбаттай гэнэт сүжирч, давж заалдах шатны шүүгч нар, дээд шүүх, Ерөнхий шүүгчид гээд тал талд уулзалдан тохирч явааг дуулгалаа. Л..Энхбатыг “Хонгилын өмгөөлөгч” хэмээн нэрлэдэг, Ерөнхий шүүгч асан Ц.Зоригтой хамтардаг байсан гэхээр уншигч олон андахгүй мэдэх байх. Харин өнөөдөр тэрээр Ц.Зоригтой сугдалцаад нүүр, толгойг нь эргүүлж болох бүхий л хуульч, шүүгчтэй уулзаж, тохиролцохыг зорьж явна. Энэ нь Б.Эрдэнэбатыг ялаас мултлах гарц гаргалгаа хайж байгаагийн нэгэн жишээ юм. Өдгөө  Б.Эрдэнэбат нь Хөгжлийн банкнаас болон бусдаас авсан 300 тэрбум гаруй төгрөгийн өр төлбөрөө төлөхгүй улсыг их хэмжээгээр хохироосон гэх үндэслэлээр долоон жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа. Тэрээр зөвхөн ганц удаагийн үйлдлээр бус, ганц аж ахуйн нэгжээс бус олон удаагийн үйлдэл, олон аж ахуй нэгж, хувь иргэнээс мөнгө зээлснээ эргүүлэн төлөөгүй, залилангийн замаар явсан нь ийнхүү ял тулгуулсан хэрэг.

Тиймээс түүнд шүүхээс долоон жилийн хорих ял оноохдоо 20 гаруй тэрбум төгрөгийг хохирогчид олгохыг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Б.Эрдэнэбат нь өөрийг нь ялаас мултлах ажиллагаа нэгэнт эхэлсэн учраас “Энэ мөнгийг хохирогчид төлөхгүй, төлөхгүйгээр талыг нь тараахад би суллагдана, тараахад бэлэн байна” хэмээн өмгөөлөгчдөө сайрхсан тухай хэвлэлүүдээр шуугиад эхэллээ .

Нөгөө талаас түүний өмгөөлөгч Л.Энхбат нь хэргийг анхан шатанд буцаах талаар Ерөнхий шүүгчтэй тохиролцсон гэх. Үүгээр ч зогсохгүй тэрээр “Миний үйлчлүүлэгч дээрээ дээвэртэй, дороос тулаастай хүн” гэж ярьсан нь бусдын сонороос мултарсангүй. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн дунд Л.Энхбатын дурдсан “Дээвэр” гэгч нь чухам хэн бэ гэх асуулт ямар ч хариултгүй үлдэж байгаа учраас хаа хаанаа таамаг дэвшүүлэх болжээ.  

Тэгэхээр бид нэгэн зүйлийг нэхэн санах учиртай. Б.Эрдэнэбат, Сам.Отгонбаяр нар “Эх орон-МАШСН”-ыг байгуулахдаа өдгөөгийн Ерөнхийлөгчийн дэмжлэг туслалцаатай байгуулсан. Тодотгож хэлбэл, шууд бус утгаараа хамтрагчид байсан гэхэд болно. Улс төрийн тодорхой зорилгын дор өдгөөгийн Ерөнхийлөгч дэмжиж, гар сунгасан байж таарна. Тухайн үед Х.Баттулга хэн ч биш, жирийн нэг л мөнгөтэй бизнесмэн улс төр рүү орох гэж ихэд улайрч явсныг бас мартаж болохгүй. “Эр хүний замын хүзүү урт” гэдэг. Тэр цагаас хойш хорь гаруй жил өнгөрсөн ч хоёр эрхэм улс төр, бизнесийн ээдрээт замд ил гарч сүжрээгүй ч нэг нэгэндээ элэг татсан үйл ажиллагаа байдгийг ч нуух хэрэггүй. Хамгийн гол нь Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Өөрөөр хэлбэл тэр ганцхан Ерөнхийлөгчийн үгэнд орох учиртай. Магадгүй өмгөөлөгч Л.Энхбатын хөөрсөнөөс харахад “Дээрээ дээвэртэй” гэдэг нь Ерөнхийлөгчийг хэлсэн байж болох юм.

Ямартай ч улсад 300 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан нөхөр ийнхүү шударга ёсны төлөө босно, “Монгол ялна” хэмээн ам бардам гарч ирсэн Ерөнхийлөгчөөр “Шударга бусын хонгил”-ын хаалгыг сэргээн нээлгэхээр улайрч байгаа бололтой. Тэр тусмаа улс төрийн “үхдэл” болсон ч амь тавьдаггүй Сам.Отгонбаяр, тодорхой албан тушаалгүй ч шүүх хүчний байгууллагад авлигын замаар нөлөөлөхийг оролддог Л.Энхбат нарын хүмүүс оролцож байгаа нь зөвхөн Б.Эрдэнэабтын ялыг завших бус Монгол Улсад тогтож ядаж байгаа шударга ёсыг нураах нэгэн том “бөмбөг” л болно. Гэхдээ шударга ёс ялах уу, шударга бус ноёлох уу гэдгийг Б.Эрдэнэбатын хэргээс л харах үлдлээ.  

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Шакира, Том Круз хоёр болздог байж магадгүй
Шакира, Том Круз хоёр болздог байж магадгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.