Б.Ундармаа асч эхэлсэн Хөрөнгийн зах зээлийг унтраах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 19 секунд
Б.Ундармаа асч эхэлсэн Хөрөнгийн зах зээлийг унтраах уу

Б.Ундармаа асч эхэлсэн Хөрөнгийн зах зээлийг унтраах уу

olloo_mn_1425873411_undarmaaЗасагт хамтрах, засгаас гарах мэт улстөрийн нэг багахан завсарт хавчуулагдаж суудаг хэсэг нөхөд бий. Нэг ийм явдал бий. Гурван сар сайдаар ажиллаж огцорчихоод “Намайг сайд байхад” хэмээн байнга ярьдаг нөхөр шиг хүмүүс олон байна. Тэдний нэг бол олноо “Бишрэлт”-ийн хэмээгдэх болсон Б.Ундармаа хэмээх бизнесэн. Тэрээр 2012 онд Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын хаалгыг савж одоход Боловсролын дэд сайдаар таван сар орчим ажилласан байх. Ийнхүү өнгөрөгч хугацаанд бизнесийнхээ мөрийг хөөсөн Б.Ундармаа Хөрөнгийн бирж хэмээх том айлын эзэн болчихсон тууж явах юм. Аанай л МАН Засгийн газарт уригдсан энэ багахан зайд шүү дээ.
Хөрөнгийн зах зээл манай улсад хөгжлийнхөө шатанд явж байгаа. Үе үеийн нөхдүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд сая нэг үр дүнгээ өгч эхлэх гэж байтал нэг завсарын хүн орж ирсэн нь мэргэжлийн хүрээнийнхний гайхлыг барахын зэрэгцээ бухимдлыг төрүүлж байна. Хөрөнгийн зах зээл бол маш хэрэгтэй бөгөөд хамгийн эмзэг салбар. Б.Ундармаагийн өмнөх дарга нь багагүй хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй баг ажиллуулж, олон улсын зах зээл дээр тоглогч болох анхны алхамаа хийгээд үр дүнг нь үзэх гэж байтал нэг юу ч мэдэхгүй бизнесмэн хүүхэн ирээд суучих нь энэ. Хэдийгээр намын томилгоо ч улс орны чухал эмзэг салбарт энэ мэт амьтдын хэрэг юу билээ. Тэр тусмаа эдийн засгийн ийм доройтлын үед энэ хүүхэн бүр ч хэрэггүй. Б.Ундармаа асч эхэлсэн хөрөнгийн зах зээлийг унтраалаа хэмээн хөрөнгийн зах зээлийн мундагууд хэлж байна
Б.Ундармаагийн хувьд өнгөрөгч 2012 оны сонгуулиар үзээд өвдөг шороодсон. Гэсэн ч орон нутгийн сонгуульд хүч үзэж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Ирэх 2016 оны сонгуульд ахин хүч үзэх учраас ямар нэгэн албан тушаал хэрэгтэй хэмээн тохирох тохирохгүй нь хамаагүй албан тушаалд зүтгэсэн нь энэ.
Түүний бизнесийн хувьд ч чамгүй асуудал дагуулдаг тухай хэвлэлүүд дэлгэсэн нь бий. Аав Р.Батбаярынхаа үүсгэн байгуулсан “Капитал” банк, “Бишрэлт холдинг” компанийг дүү охин Б.Болормаа болоод нөхөр А.Ариунболдынхоо хамтаар авч явж ирсэн тэрбээр “Энхтайван найрамдлын ордон”-ны газрын асуудалд холбогдоод авсан нь өнөөх л авлигын асуудал ч сөхөгдөж мэдэхээр. Тодруулбал, “Энхтайван найрамдлын нийгэмлэг”-ээр овоглосон Д.Билэгт, Д.Цахилгаан нарын эрхмүүд “Энхтайван найрамдлын ордон” барилгыг газартай нь Б.Ундармаагийн “Бишрэлт Холдинг” компанийн охин компани “Юнико Констракшн”-д тэрбум төгрөгөөр зарчихсан гэдэг.

Хойд Солонгосын кибер арми 7000 хакертай
Хойд Солонгосын кибер арми 7000 хакертай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.