Хойд Солонгосын кибер арми 7000 хакертай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд
Хойд Солонгосын кибер арми 7000 хакертай

Хойд Солонгосын кибер арми 7000 хакертай

Хойд Солонгосын дэг­лэм цөмийн хөтөлбөрөө урагшлуулахын зэрэгцээ мэдээллийн дайн өрнүү­лэх хүчин чадлаа нэмэг­дүүл­­сээр байна хэ­мээн Сөүл үзэж бай­на. Ким Чен Унаар удир­дуулсан хойдууд кибер довтолгоо буюу бусад ул­сын компюьтер, цахим сүлжээнд нэвтэрч хорлон сүйтгэх ажиллагаа явуу­лах чадвартай ажилтнуу­дынхаа тоог мэдэг­дэхүйц нэмэг­дүүл­жээ. Өмнөд Солонгосын цэр­гийн төлөөлөгчийн мэдээлс­нээр, Пхеньяны кибер арми долоон мянга орчим хакертай болжээ. Ким Чен Уны дэглэм өнгөрсөн аравдугаар сард компьютерийн сүл­жээнд элдэв ажиллагаа явуу­лахын тулд энэ сал­барын мянга орчим мэргэжилтнийг бэлтгэж эг­нээндээ нэгтгэснээр тус улсын кибер армийн цэр­гийн бие бүрэлдэхүүн зур­гаан мянга 800-д хүрчээ.

“Хойд Солонгос мэ­дээл­лийн дайн өрнүү­лэх хүчин чадлаа нэмэг­дүү­лэхэд анхаарлаа хандуулж байх шиг байна. Мэдээж тэд цөмийн, пуужин­гийн хөтөлбөрөө хөг­жүү­лэх санаархлаа ор­хиогүй” хэмээн Өмнөд Солонгосын цэргийн тө­лөөлөгч “Ионхап” агент­лагт ярьжээ. Мөн Хойд Солонгосын зэвсэгт хүчин цахим сүлжээ, зэвсгийн удирдлагынхаа аюулгүй байдлыг хамгаалах болов­сон хүчнийхээ тоог хэдэн зуугаар нэмжээ.

Өнгөрсөн оны арав­ду­гаар сард Өмнөд Солон­госын хэд хэдэн цөмийн цахилгаан станцын цахим сүлжээнд нэвтэрч, эдгээр байгууламжийн талаарх нууц мэдээлэл алдагдсан цахим довтолгооны ард Хойд Солонгосын дэглэм байгаа хэмээн Сөүл хардаж байна. Бас АНУ-ын “Sony Pictures Entertainment” кибер довтолгоонд өртсөн нь Пхеньянаас улбаатай хэмээн Вашингтон үзэж байсан билээ. Хакерууд “Sony”-ийн ца­хим сүл­жээнд нэвтэрч ком­па­нийн гурван мянган ажилт­ны хувийн мэдээлэл бо­лон дэлгэцэнд гараагүй хэд хэдэн киноны талаарх мэдээллийг хуулж авсан юм. Энэ довтолгоог хий­сэн кибер дээрэмчид өөрс­дийгөө “Энх тайвныг хам­гаалагчид” хэмээн нэр­­лэж, “The Interview” хэмээх Ким Чен Уны амь насанд халдаж буй тухай киног дэлгэцэнд гар­­гахгүй байхыг са­нуулж сүрдүүлсэн аж. Хол­бооны мөрдөх тов­чоо­ноос явуулсан мөр­дөлт, шалгалтын эцэст дээрх довтолгоог Хойд Солонгосоос удирдаж най­руулсан хэмээн үзсэн юм. Ким Чен Уныг гутаан доромжилсон “The Interview” хэмээх уран сайхны киног дайнд өдөн дуудсан яв­дал хэмээн үзсэн Пхеньяны засаг захиргаа “Sony”-г хакердсан хэ­рэгт оролцоогүй хэмээн мэдэгдсээр байна.

Н.МӨНХЖИН

Zaluu.com

Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна
Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.