“Цавчаа ногоон“-ын асуудалд Ж.Сүхбаатар яллагдагчаар татагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 42 секунд
“Цавчаа ногоон“-ын асуудалд Ж.Сүхбаатар яллагдагчаар татагдлаа

“Цавчаа ногоон“-ын асуудалд Ж.Сүхбаатар яллагдагчаар татагдлаа

Парламент дараагийн гишүүнээ танхимаасаа гаргах магадлал тун өндөр болж ирлээ. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд "Цавчаа ногоон" автобусыг худалдан авсан асуудалд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг АТГ-аас яллагдагчаар татахаар Прокурорт саналаа гаргаж, яллагдагчаар татжээ. Улс төрийн өндөр албан тушаалтнууд сугарч үлдэн дунд шатны төрийн албан хаагчдад хэргийг тохох гэж байна гэх хардлага ямартаа ч түүнийг яллагдагчаар татсанаар бага ч болов намжихаар байна.

"Цавчаа ногоон"-ы асуудлаар Мөрдөн байцаах ажиллагаа явуулж саатуулан шалгасан хүмүүсийн мэдүүлэгээс эхний үр дүн гарч эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг шалгах шалгах шаардлага үүссэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр ногоон автобусыг худалдан авах шийдвэрийг гаргасан бөгөөд дунд шатны албан тушаалтнуудтай гүнзгий холбоотой гэх мэдээллүүд байна. Өчигдөрхөн НЗД-ын нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн "би зүгээр ногоон автобусыг худалдаж авах захирамж дээр л гарын үсэг зурсан" гээд хэлчихэж байна лээ. Ер нь бол дунд шатны албан тушаалтнуудад дур мэдэх эрх байхгүй, байгаагүй нь тодорхой.

Ж.Сүхбаатарыг уг асуудалтай нь холбогдуулан шалгахад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь бамбай болж, саад учрах тул бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхээс өөр аргагүй. Тиймээс Улсын ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг оруулж ирж магадгүй байна. Ямартаа ч ногоон автобусны худалдан авалттай холбоотойгоор уг ажлын хамгийн өндөр албан тушаалтан нь яллагдагчаар татагдлаа. Гишүүний бүрэн эрхээрээ бамбай барих түүнийг УИХ хамгаалж үлдээхүү, эсвэл бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үү гэдэг асуудал удахгүй эхлэхээр байна.

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ гэж хэлээд луйвардсан авлигачдаас болж өдгөө утаа хаясан, замдаа эвдэрсэн, хүйтэн тухгүй автобусанд иргэд чихэлдэж бухимдаж байна. Хүрэлцээ бага учраас хэдэн цагаар иргэд автобус хүлээн зогсож байна. Энэ бүх нөхцлийг хэн үүсэгсэн бэ? тус бүр нь 400 сая төгрөгөөр үнэлэгдэх 318 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хэн будилаантуулсан бэ гэдгийг тодорхой болгохыг олон нийт хүсч байна.

Зүггүйтэл нь дэндсэн жүжигчин Г.Бямбасүрэнгийн солиормоор ШОК
Зүггүйтэл нь дэндсэн жүжигчин Г.Бямбасүрэнгийн солиормоор ШОК
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.