Зүггүйтэл нь дэндсэн жүжигчин Г.Бямбасүрэнгийн солиормоор ШОК
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
Зүггүйтэл нь дэндсэн жүжигчин Г.Бямбасүрэнгийн солиормоор ШОК

Зүггүйтэл нь дэндсэн жүжигчин Г.Бямбасүрэнгийн солиормоор ШОК

 

Урлагийн тайзнаа олон талын авьяас билэг, хөдөлмөрч чанараараа гайхагдаж эхлээд байгаа “Хувьсал” продакшины залуу жүжигчин Г.Бямбасүрэн фэн залуусаа ёстой л нэг “солиоруулж” байх шиг ээ. Эв хавгүй зүүсэн эрээн мяраан гоёл чимэглэл, өнгө будаг нь холилдсон гэмээр хачирхалтай хувцаслалт, ичмээр бүжиг зэргийг нь үзээд хэн хүнгүй л инээх бухимдахыг хослуулж суусан биз. Ядахад бас өөрийг нь хэзээ ч тоохооргүй байрын шинжтэй царайлаг залуугийн харцанд “торох” гэж үйлээ үзэхийг нь яана.

Хөрөнгөндөө бардсан онгироо эрийн хөлөөр нь нэг “хөглөрөх” охид хүүхнүүдийн хэмжээнд үнэлэгдэж, “Гамшиг” гэж дуудуулан байж гарынх нь үзүүрт гүйж явахдаа тэр хачин их жаргалтай. Тэр ч утгаараа, худал хэлэн уйлагнаж шөнийн клубт дуудаж ирүүлсэн дурлалт залуугаа тэсэхийн аргагүй байдалд хүргэн элдвээр доромжлуулахдаа ч тэр гомдоогүй. Тийм ээ, энэ бол “Хувьсал” продакшины дэлгэцийн гурав дахь бүтээл болох “Тооцоогүй тоглоом” уран сайхны киноны Нинжингийн дүр. Зүггүйтэл нь дэндсэн, зарим үед бүр залхмаар хачин зантай эл бүсгүй сүүлдээ гайхам томоожиж, хайр булаасан даруу нэгэн болчихдог юм билээ.

Тус дүрд үнэхээр өөрийгөө “эвдэж” тоглосон, үзэгчдийг хөгжөөж чадсан жүжигчин Г.Бямбасүрэн өмнө нь “MN-25 дугаар суваг” телевизийн “Дуэт & Дуэль” нэвтрүүлэгт дуучин, жүжигчин П.Баярцэнгэлтэй хамт “Hollly Dolly” багаараа тун амжилттай оролцож байсан билээ. “Сити” дээд сургуулийг 2012 онд төгссөн залуу уран бүтээлч маань тэндээ уран чадварын багшаар үлдэж, өөрийн гэсэн мюзикл театр байгуулахаар ажиллаж байжээ. Гэвч сургуулиа дөнгөж төгсөөд багшилна гэхээс илүү уран бүтээл хийх хүсэл нь давамгайлсан тул “Хувьсал” продакшины сонгон шалгаруултад орсноор урлагийн тайзнаа хөл тавьсан гэдэг.

2013 онд Францын нэрт яруу найрагч Виктор Хюгогийн нэрт уран бүтээл “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг Франц хэл дээр "Сити" дээд сургуулийн урилгаар мюзикл жүжиг төрөлд бүтээсэн түүний хувьд МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА, дуучин С.Наран, Буриад Улсын ардын жүжигчин, МУСТА, Б.Амархүү нартай хамтран “Хайр” жүжгийн дууг дуулж олны хүртээл болгосон. Мөн тэрбээр “Зүрхээр наадагч” кинонд туслах дүрд тоглосон амжилтаа бататгаж, “Тооцоогүй тоглоом” киноны гол дүрээр үзэгчидтэйгээ дахин уулзахдаа тус киноныхоо дууг “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваатай хамтран дуулж олны хүртээл болгосон билээ.

Б.Содон

Эх сурвалж: PHOTONEWS.MN

 
”Топ модель” О.Пүрэвдулам хагас нүцгэн зургууд
”Топ модель” О.Пүрэвдулам хагас нүцгэн зургууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.