Б.Жавхлан: БНХАУ-аас тавьж байгаа шаардлагаар нүүрсний экспорт чингэлэг тээвэр рүү бүрэн шилжихээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Б.Жавхлан: БНХАУ-аас тавьж байгаа шаардлагаар нүүрсний экспорт чингэлэг тээвэр рүү бүрэн шилжихээр байна

Б.Жавхлан: БНХАУ-аас тавьж байгаа шаардлагаар нүүрсний экспорт чингэлэг тээвэр рүү бүрэн шилжихээр байна

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Урд үүссэн шинэ нөхцөл байдал хэвийн горимд хурдан ороосой гэж хүлээж байна. Өдөр болгон холбогдож байгаа. Чингэлэг тээврээр тэг цэгээс бараа солилцох бүх шаардлагыг ханган, туршилтын тээврээ эхлүүлээд хэзээ албан ёсоор хил нээхийг харж байна.

Гашуунсухайт боомтын хувьд байдал арай дээр байгаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт 700 машинаар нүүрсээ урагшаа гаргахаар тохиролцсон байсан. Гэтэл шинэ нөхцөл байдал үүсээд энэ тоог 350 болгосон бол маргаашаас 200 болгоё гэж байна. Богино хугацаанд түр авч байгаа арга хэмжээ гэдгийг урдаас мэдэгдсэн.

Нүүрс тээврийн 200 машин нь дан чингэлэг тээвэр байх юм. Ерөнхийдөө нүүрс тээврийн 1/3 нь чингэлэг тээврээр, 2/3 нь задгай тээврээр явагддаг. Урдаас тавьж байгаа шаардлагаар экологийн асуудлаас үүдэн нүүрс тээвэрлэлт чингэлэг тээвэр рүү бүрэн шилжихээр байна. Тиймээс тээвэрчид, тээврийн компани одооноос энэ талаар зохицуулалт хийх нь зөв" гэлээ.

Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.