Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 10 секунд
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

Эрүүл Мэндийн Яамны удирдлагууд шүүмжлэлд маш дургүй хандаж, аливаа өөр байр суурийг эрс үгүйсгэж, энэ хүнд хэцүү цар тахлын үед "мэдээллийн нэг цонх"-той байх ёстой, хуурамч мэдээлэл тараагчдад хариуцлага тооцох ёстой хэмээн ярих их дуртай. Тэгвэл Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө худал мэдээлэл тараагчид болсон байж мэдэх явдал боллоо.
 
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж мэдээлсэн билээ.
 
Уг мэдээллийг "Улаанбаатар төмөр зам" ХНН үгүйсгэж, "Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь шинэ төрлийн коронавирусын  халдварт /КОВИД-19/ өвчний үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын тогтоол, тушаал, захирамж чиглэлийн дагуу өөрсдийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын онцгой комиссын №29 дүгээр хурлын 7.1 дэх хэсэгт заасан “Соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих” чиглэлийн дагуу  “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төмөр замчдын дунд тэмцээн, уралдаан, соёлын үйл ажиллагааг зохион байгуулсан.
Уг арга хэмжээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд болон ОХУ-ын иргэд ирж оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ажилладаг ОХУ-ын мэргэжилтнүүд болон тэдний гэр бүл шинэ төрлийн коронавирусын халдвар / КОВИД-19 / дэлхий дахинд анх  гарсан цагаас эхлэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахин мөрдөж, зорчих хөдөлгөөнөө хязгаарлаж, Монгол Улсын иргэдийн адил  Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны өгсөн заавар зөвлөмжийг биелүүлж ирсэн бөгөөд өнөөг хүртэл тэдний дундаас шинжилгээгээр халдварын нэг ч сэжигтэй тохиолдол илрээгүй байна
 
Улсын хэмжээнд гамшгаас хагаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед баталгаагүй худал ташаа мэдээлэл түгээж иргэд, олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, байгууллага, хувь хүний нэр хүндэд халдсан үйлдэлдээ залруулга хийхийг хүсч байна." гэжээ.
З.Мэндсайхан: Нийслэл рүү орох хүнсний тээврийг хориглоогүй тул идшээ авахад хүндрэл үүсэхгүй
З.Мэндсайхан: Нийслэл рүү орох хүнсний тээврийг хориглоогүй тул идшээ авахад хүндрэл үүсэхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.