Татварт их хэмжээний өртэй “Монголиа Проперти Девелопмент” ХХК “Саусгоби сэндс”-ийн түүхийг давтах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 3 секунд
Татварт их хэмжээний өртэй “Монголиа Проперти Девелопмент” ХХК “Саусгоби сэндс”-ийн түүхийг давтах уу

Татварт их хэмжээний өртэй “Монголиа Проперти Девелопмент” ХХК “Саусгоби сэндс”-ийн түүхийг давтах уу

Сүхбаатар дүүргийн I хороо буюу Төв номын сангийн замын эсрэг талд Олон улсын банк санхүүгийн барилгын зориулалт бүхий 26 давхар барилга баригдаж байгаа. Дэлхийн стандартаар баригдаж байгаа, хотын үзэмжинд өнгө нэмэх энэ барилга 2017 онд ашиглалтад орох юм билээ. Гэвч хөрөнгө оруулагчаас үүдэлтэйгээр Монголчууд хохирч болзошгүй байдалтай байна.

Уг барилгыг "Монголиа Проперти Девелопмент" ХХК-ийн захиалгаар "Шинэ зуун барилга " ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Захилагч, гүйцэтгэгч компани хоорондоо Олон улсын банк санхүүгийн барилгын газар доорх хоёр давхраас тэг давхар хүртэл барих гэрээг талууд үзэглэсэн байдаг. Уг гэрээний хүрээнд 2012 оноос суурь цутгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлаа 2015 оны 8-р сард ажлаа дуусгасан байна. Гэвч захиалагч тал барилга үргэлжлүүлэн барих ажилд тендер зарлана хэмээн алга болсон бөгөөд ажлын хөлс болох таван сая гаруй ам.доллар өгөх дээрээ "луу унжсаар" гурван жил болж байгаа юм. Гүйцэтгэгч компанидаа ажлын хөлсөө өгөхгүй байгаа захиалагч тал уг барилгын талбайд өөр барилгын компани оруулаад байна. "Грийт гоулд стар" ХХК захиалагч компанитай гэрээ хийсэн хэмээн уг барилгын талбайд зөвшөөрөлгүй орж ирээд байгаа юм. Улмаар үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй "түгжилдэж" байгаагийн дээр ойр орчимд эрсдэлтэй байж мэдэхээр нөхцөл үүсгэжээ. Үүгээр ч зогсохгүй бусдын гарын үсгийг дуурайлган зурж хуурамч бичиг баримт бүрдүүлэн мэргэжлийн хянадтын газраас зөвшөөрөл авсан байна. Тодруулбал барилга барьж байгаа л бол краны суурийн зөвшөөрөл авдаг. Үүний тулд хэд хэдэн баримт бичиг, гарын үсэг зуруулдаг. Тэгтэл маргаан эцэслэн шийдэгдээгүй барилгын талбайд орж ажиллах гэж байгаа "Грийт гоулд стар" ХХК-ныхан "Шинэ зуун барилга" ХХК-ын мэргэжилтний гаын үсгийг дуурайлган зурсан баримтаа Мэргэжлийн хяналтын газарт өгсөн байдаг. Харин мэргэжлийн хянатын газар баримт бичгийг гүйцэт нягтлаагүй бололтой хуурамч гарын үсэг бүхий баримтыг үндэслэн зөвшөөрөл өгсөн байна.

Улмаар гарын үсэг дуурайлган зурсан байхад яагаад зөвшөөрөл өгөв хэмээн асуудал үүсэхэд байцаагч нь дуугарахгүй байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй юм. Уг нь бусдын гарын үсгийг дуурайлган зурах нь гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс "Шинэ зуун барилга" ХХК-ынхан хуулийн байгууллагад хандан асуудлыг шийдүүлэхээр болжээ.

Видео: Хятадад газар түрээслэхийг эсэргүүцэгсдийн бослогыг нухчин даржээ
Видео: Хятадад газар түрээслэхийг эсэргүүцэгсдийн бослогыг нухчин даржээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.