Видео: Хятадад газар түрээслэхийг эсэргүүцэгсдийн бослогыг нухчин даржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 54 секунд
Видео: Хятадад газар түрээслэхийг эсэргүүцэгсдийн бослогыг нухчин даржээ

Видео: Хятадад газар түрээслэхийг эсэргүүцэгсдийн бослогыг нухчин даржээ

Казакстаны төр засаг хүн суурьшаагүй бүс нутгуудаа БНХАУ-ын талд удаан хугацаагаар түрээсэлж, ашиг олох шийдвэрийг дэмжсэний дараа ард иргэд нь хүчтэй эсэргүүцэл үзүүлж, олон нийтийн жагсаал зохион байгуулжээ. Орон нутгийн Эрх чөлөө радиогийн мэдээлснээр энэ сарын 21-ний өдөр Алма-Атагийн төв талбайд болсон иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг цагдаагийнхан тусгай хүчнийхэнтэй хамтран хүчээр тарааж, нухчин дарсан байна. Эх сурвалжийн дамжуулснаар газар нутгаа түрээслэхийг эсэргүүцэгсдийн жагсаалд 400-500 хүн оролцсоноос 40-50 хүнийг барьж, хорьжээ. Зарим хэвлэлийн дамжуулснаар ижил хэмжээний жагсаалыг Астана хотод бас зохион байгуулсан ч мөн л хууль хэрэгжүүлэгч байгууллагын баривчилгаагаар өндөрлөсөн байгаа юм.

С.Дамдин

 

Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ
Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.