''Дарамын Төмөр-Очир: Амьдрал, үйл ажиллагаа'' сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
’’Дарамын Төмөр-Очир: Амьдрал, үйл ажиллагаа’’ сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

’’Дарамын Төмөр-Очир: Амьдрал, үйл ажиллагаа’’ сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ШУА-ийн Философийн хүрээлэн, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар, Монголын философийн холбооноос 2021 оны 9-р сарын 15-ны өдөр Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын (1921-1985) мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Хуралд эрдэмтэн судлаачид “Монголын философийн сэтгэлгээ, соён гэгээрүүлэлт ба гүн ухаантан Дарамын Төмөр-Очир (1940-өөд оноос 1960-аад оны эхэн)”, “Д.Төмөр-Очирын намтар, үйл ажиллагаанд холбогдох зарим сурвалж, Дарамын Төмөр-Очирын үйл ажиллагаанд холбогдох архивын баримтууд”, “Академич Д.Төмөр-Очирын орчуулгын бүтээлтэй холбогдуулан өгүүлэх нь”, “Дархан хотын Музейн анхны эрхлэгч Д.Төмөр-Очирын соёлын өвийн төлөө үйл хэрэгт холбогдох баримтууд”, “Ю.Цэдэнбал, Д.Төмөр-Очир хоёр”, “Үгүйсгэх үзэл гэж юу вэ?” зэрэг сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ.

ДААВУУ ҮЙЛДВЭРЛЭЖ, НЕФТИЭ НЭРЖ, ЗЭСЭЭ ХАЙЛУУЛАХ ЦАГ ОЙРТЖЭЭ
ДААВУУ ҮЙЛДВЭРЛЭЖ, НЕФТИЭ НЭРЖ, ЗЭСЭЭ ХАЙЛУУЛАХ ЦАГ ОЙРТЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.