ДААВУУ ҮЙЛДВЭРЛЭЖ, НЕФТИЭ НЭРЖ, ЗЭСЭЭ ХАЙЛУУЛАХ ЦАГ ОЙРТЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 13 секунд
ДААВУУ ҮЙЛДВЭРЛЭЖ, НЕФТИЭ НЭРЖ, ЗЭСЭЭ ХАЙЛУУЛАХ ЦАГ ОЙРТЖЭЭ

ДААВУУ ҮЙЛДВЭРЛЭЖ, НЕФТИЭ НЭРЖ, ЗЭСЭЭ ХАЙЛУУЛАХ ЦАГ ОЙРТЖЭЭ

ЭНЭ 7 ХОНОГИЙН  "САЙДЫН ЦАГ" -Т АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.ЭРДЭНЭБАТ  ӨЧИГДӨР ОРОЛЦОЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ. ТҮҮНИЙ МЭДЭЭЛЛЭЭС ОНЦЛОХ ҮГИЙГ НЬ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. 
 
1.Дотооддоо шатахуун үйлдвэрлэх, хар төмөрлөг, зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлууд эхлээд явж байна.  
 
2.Говийн бүсэд 1 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ хийх компанийг шалгаруулаад байна. 2016 он гарангуут үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийг сонгоно. Зүүн бүсэд 300 тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ажил дууслаа.  
 
3. Засгийн газар зэс хайлуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөрт барих шийдвэр гаргасан.ТЭЗҮ-ийг хийчихвэл сонгон шалгаруулалт явуулж ирэх хавар бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжтой. Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн нэгжийг байгуулаад байна.  
 
4.Ирэх аравдугаар сард Монгол-Германы хамтарсан ажлын хэсгийн хуралдаан хийнэ. Германы хувийн хэвшлийг Монголын боловсруулах үйлдвэрлэл рүү хандуулж, Германы тоног төхөөрөмжийг Монголд нутагшуулах, нүүрснээс шингэн түлш гаргах төслийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд Германы талтай хамтрах, Германы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа.
 
5.Цагаан суваргын ордыг үндэсний компани хэрэгжүүлэх боломжийг олгоё 
 
6.Сурагчийн дүрэмт хувцсыг 100 хувь гадаадаас авдаг байсан бол одоо 90 хувь дотооддоо үйлдвэрлэгддэг болсон нь бидний амжилт. Чингис бондын мөнгөнөөс ноосны үйлдвэрлэлийг дэмжснээр дотооддоо ноосон даавуу үйлдвэрлэдэг болсон.  2016 онд дүрэмт хувцасныг  даавууг монголчууд өөрсдөө 100 хувь  үйлдвэрлэх боломжтой болно.  
 
7.Чөлөөт бүсийн хууль батлагдсанаас хойш Замын-Үүдийн чөлөөт бүс эрчимтэй явж байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүсэд 18 компанийн төсөл шалгарсан.  БНХАУ-аас энэ бүсэд тодорхой хэмжээний газрыг авч үйлдвэр байгуулах санал ирснийг дэмжсэн.  
 
8.Ерөнхий сайд төсвийн тодотголын хүрээнд төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтны цалинг тодорхой хувиар хасах санал гаргасныг дэмжиж байгаа. 
 
9.2017 он гэхэд концессоор хийгдэж байгаа замын ажил дуусна. 
 
10.2016 оноос Аж үйлдвэрийн яам хөнгөлөлттэй зээлийг бодлогын зээл рүү шилжүүлнэ 
 
11.“Монголд үйлдвэрлэв” нэртэй аж үйлдвэрийн форумыг ирэх сард зохион байгуулна.   
 
12.Намрын чуулганаар Худалдааны тухай, ЖДҮ-ийн тухай, Үйлдвэр, технологийн тухай, Концессийн тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулийн төсөлд өөрчлөлт оруулж хэлэлцүүлнэ. 
 
13.Бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн, нөөшилсөн мах, зайдсанд 20 хувийн татвар тогтоосон. Мөн цемент, зөгийн бал болон үйлдвэрлэснээсээ хойш нэг жилийн насжилттай шинэ тролейбус оруулж ирэхэд татвар тавьсан байгаа. Ирэх хавраас зарим нэг хүнсний ногоонд татвар тавихаар төлөвлөж байна. 
 
14.Хөдөө аж ахуйн паркийн төслийн шалгаруулалт ид дундаа явж байна 
 
Х.Тэргэл 
Эх сурвалж: Times.mn
МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ
МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.