Бэлчээр яах вэ, Оюутолгой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
Бэлчээр яах вэ, Оюутолгой

Бэлчээр яах вэ, Оюутолгой

Дарханчуудын хайртай УИХ-ын гишvvн С.Ганбаатар болж л өгвөл Оюутолгойтой vзэлзчих гээд байдаг хобби ч юмуу, хонзогнол гэхээр юмуу нэг асуудалтай гэдгийг Монголчууд андахгvй. Учир нь Оюутолгойн гэрээнд гарын vсэг зурсан С.Баярцогттой халз мэтгэлцэхдээ “20 мянган хувьсагч”-ын учрыг нэг л сайн ойлгоогvй царайлж байж өрсөлдөгчдөө боломж олгочихсон удаатай. Харин сvvлийн vед С.Ганбаатар гишvvний амнаас Тавантолгой гэдэг vг салахгvй унаад байх болов. Ямар ч хурал болсон мань эр Оюутолгой, Тавантолгойгоо ярьсаар яваа. Саяхан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан “Бэлчээрийн хууль эрх зvйн орчныг хэрхэн сайжруулах вэ” сэдэвт малчид, мэргэжилтнvvдийн оролцсон хэлэлцvvлэгт манай хvн оролцохдоо “Бэлчээрийн доройтол бол манай мал аж ахуйн салбарт тулгамдсан гол асуудал. Би энэ асуудлыг цэгцлэхийн төлөө сэтгэл зvрхээрээ ажиллана. Гэхдээ малчид мэргэжилтнvvд та бvхэндээ нэг зvйл мэдээлэхэд” гэж байгаад нөгөө алдарт Оюутолгойн асуудлаа бариад авах нь тэр. Ийнхvv энэ удаагийн УИХ-ын содон гишvvдийн нэг “босоо” С.Ганбаа маань бэлчээр ярьж байснаа Оюутолгой руу хальтраад орчихсон. Харин тэр хэлэлцvvлэгт оролцсон нэгэн малчин “Бэлчээр яах вэ, Оюутолгой гэж байгаа юм байхдаа” гэчихсэн жаахан гайхаж харагдана лээ. Хувь хvний хобби, сонирхол оо гэж.

Эх сурвалж: 
Сонголтын золиос
Сонголтын золиос
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.