Энэ оны шилдэг төмөр хөлөг тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Энэ оны шилдэг төмөр хөлөг тодорлоо

Энэ оны шилдэг төмөр хөлөг тодорлоо

Автомашины өнгийг тодорхойлдог авто салоны үзэсгэлэн Женев хотноо болж байна. Энэ жил 85 удаагаа зохион байгуулж буй нэр хүндтэй “Авто салон Женев 2015” үзэсгэлэнд 130 гаруй бүтээлийг танилцууллаа. Тухайн оныхоо хамгийн шилдэг авто машиныг тодруулдаг уг үзэсгэлэнг 11 мянга гаруй сэтгүүлч сурвалжилж, саналаа өгчээ. Шилдэг автомашиныг тодруул ахдаа сэтгүүлч дийн саналаас гадна Европын 22 улсын төлөөлөгчийн дүг нэлтийг харгалзан үздэг ажээ. Энэ жил “Volkswagen Passat” загвар хамгийн их буюу 340 оноо авч 2015 оны шилдэг автомашинаар тодорсон байна. Тус загварын талаар шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Х.Матсон“ “Volkswagen Passat” загвар гадаад дизайн, салоны шийдлийн тал дээр бусад автомашинаас ялгарч чадлаа. Мөн автомашины чанар ба зорчигчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ. Автомашины хөдөлгөөнийг хянах “Trailer Assist” системтэй олон давуу байдлыг харгалзан үзэж, тус загварыг “2015 оны шилдэг автомашин”-аар зарлаж байна” гэжээ. Женевийн үзэсгэлэнд оролцож буй автомашинаас “Volkswagen Passat” бартаат замыг туулах чадвараараа ялгарах аж. Энэ оны шилдэг автомашиныг Европын зах зээлд ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Х. Эрдэнэзаяа

Эх сурвалж: Unen.mn

 

10 мянган хүүхэн тэвэрчээ
10 мянган хүүхэн тэвэрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.