10 мянган хүүхэн тэвэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
10 мянган хүүхэн тэвэрчээ

10 мянган хүүхэн тэвэрчээ

Америкийн хэвлэлүүд “дурны гар” хэмээн хочлоод байгаа Нью-Йорк хотын оршин суугч Майк Файн гэдэг залуу өдгөө 33 настай ч 10 мянга гаруй эмэгтэйг тэврээд амжжээ. Дөрвөн жилийн тэртээ мань эр сүйт бүсгүйдээ хаягдсанаар ийм өвөрмөц сонирхолтой болсон гэнэ. Файны өгүүлж байгаагаар тэрбээр долоо хоногт дунджаар долоон эмэгтэйг тэвэрдэг аж. Тус бүртэй нь нэг цаг орчмыг хамт өнгөрүүлдэг байна. Тэрбээр мөн тэдгээр эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орохыг оролддоггүй гэдгээ онцлов. 

“Секс бол их ярвигтай үйл явц. Шүдний эмч дээр очиж байгаа юм шиг л зүйл билээ. Би ямар нэг бүсгүй дээр явж очвол тэр шууд л намайг атгаг санаа агуулж байна хэмээн боддог байх. Би зүгээр л тэднийг тэврэхийг хүсэж байгаа гэдгийг мэдээд гайхаж хоцордог юм” хэмээн Файн ярьжээ. 

Энэ залуу ойрын үед хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх бодолгүй байгаа гэдгээ мөн тодотгов. “Надад үүнийгээ болих бодол алга байна. Би бол тэврэлтийн од. Ингээд л гүйцээ” хэмээн Файн өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/60660.shtml#sthash.6jclqW18.dpuf

Авто баазын жолооч
Авто баазын жолооч
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.