БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Шахмал түлш бол утаа бууруулж буй нэг шатлал болохоос бүрэн утаагүй болгох хэмжээний зүйл биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 36 секунд
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Шахмал түлш бол утаа бууруулж буй нэг шатлал болохоос бүрэн утаагүй болгох хэмжээний зүйл биш

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Шахмал түлш бол утаа бууруулж буй нэг шатлал болохоос бүрэн утаагүй болгох хэмжээний зүйл биш

Улаанбаатар хотын утаа энэ өвөл эрс нэмэгдэж, олон нийтийн бухимдуулаад буй. Үүнтэй холбоотойгоор ажлаа хийж чадаагүй, хариуцлагагүй ажилласан зарим хүнд Ерөнхий сайд хариуцлагын арга хэмжээ авч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсон бөгөөд тэрбээр ажлаа авсан өдрөөсөө эхлэн нийслэлийн утааг бууруулах ажилд ханцуй шамлан ороод буй.

Тэрбээр "Өглөөний сонин"-д өгсөн ярилцлагадаа утаа бууруулах талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Шахмал түлш бол утаа бууруулж буй нэг шатлал болохоос бүрэн утаагүй болгох хэмжээний зүйл биш. Дэд бүтцийн дахин төлөвлөлт, цахилгаан, газаар халаалтыг шийдэх ёстой. Монгол Улсын хэмжээнд гэр хорооллын гудамжинд таарсан дэд бүтцийг бий болгох цаг болсон. Магадгүй хийн нэг төв байгуулаад олон айл руу салаалж болно. Мөн цахилгааныг хэрхэн ашиглах талаар яригдаж байгаа. Иргэдийн ухамсрыг сайжруулах ажлыг ч давхар хийх хэрэгтэй. Тэр талаасаа урамшууллын системийг гаргах гэж байна. Тухайлбал, утаа үйлдвэрлэхгүй байгаа айлд урамшуулал олгодог систем байвал ямар вэ гэх тооцоо судалгааг хийж үзье гэх санал бий. Иргэдийн үйл ажиллагааг хориглох систем байдаг хэрнээ урамшуулах системгүй байна. Урамшуулал гэдгийг зөвхөн мөнгөөр харж болохгүй. Цахилгаан халаагуур, шалны халаалтын хэрэглээний төлбөрийн хөнгөлөлт ч байж болох юм. Бид зөв дадал хэвшлийг суутал ямар нэгэн хэлбэрээр урамшуулна. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй хэмээн бодож байгаа" гэжээ.

Түүнчлэн "Агаарын бохирдолтой холбоотой дөрвөн янзын шалтгаан бий. Зөвхөн яндан биш. Яндан бол нэг шалтгаан. Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл агаарын бохирдолд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, авто машин, мотоцикль, автобус багтаж байх жишээтэй. Мөн нам даралтын зуухууд, дулааны цахилгаан станцуудын яндангаас гарах утаа ч агаарын бохирдлын хүчин зүйлсийн нэг. Эцэст нь шороо, тоос, тоосонцрын асуудлууд бий. Эдгээр бүгд холилдсоноор өтгөрлийн бөөгнөрөл үүсгэж байгаа юм. Тиймээс зайлшгүй анхаарах ёстой" гэсэн байна.

ОЮУТАН, ЗАЛУУЧУУДАД АЛЬ НАМ ЯЛАХ НЬ АШИГТАЙ ВЭ?
ОЮУТАН, ЗАЛУУЧУУДАД АЛЬ НАМ ЯЛАХ НЬ АШИГТАЙ ВЭ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.