АУДИТ: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ойрын хугацаанд үр ашгаа өгөхөөргүй, суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
АУДИТ: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ойрын хугацаанд үр ашгаа өгөхөөргүй, суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй

АУДИТ: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ойрын хугацаанд үр ашгаа өгөхөөргүй, суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонслоо.

Тус чиглэлийн 267 километр замыг аудитын дүгнэлтэд хамруулжээ.

Төмөр замын төслүүдийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд техник эдийн засгийн үндэслэлд заасан үр ашгаа өгөхөөргүй, хил дамжуулан суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй гэсэн дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргасан байна.

Тус чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг тохироогүй, төслийн хүрээнд хийгдэх ажлууд бүрэн хийгдээгүйгээс ойрын хугацаанд эдийн засагт үр нөлөөгүй үзүүлэхээргүй байгаа аж. Тухайн чиглэлийн төмөр замыг барих ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан байна. Гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг 16 хоногт багтаахыг, тав хоногийн дотор ерөнхий гүйцэтгэгчийг сонгохоор заасан нь сонгон шалгаруулалтыг ийнхүү хэлбэр төдий явуулахад нөлөөлсөн гэж үзжээ.

Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох ажлыг гүйцэтгэхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгээгүй байна.

С.Бямбацогт:: “Тээвэрчин” хотхоныг Буянт-Ухаад барих ажлыг эхлүүлсэн
С.Бямбацогт:: “Тээвэрчин” хотхоныг Буянт-Ухаад барих ажлыг эхлүүлсэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.