С.Бямбацогт:: “Тээвэрчин” хотхоныг Буянт-Ухаад барих ажлыг эхлүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд
С.Бямбацогт:: “Тээвэрчин” хотхоныг Буянт-Ухаад барих ажлыг эхлүүлсэн

С.Бямбацогт:: “Тээвэрчин” хотхоныг Буянт-Ухаад барих ажлыг эхлүүлсэн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Алслагдсан бүс нутагтай харьцуулахад Улаанбаатарт амьдарч буй иргэд орлого олж, зарлага багатай амьдарч байна. Ийм учраас иргэд аятай тухтай амьдрахын тулд Улаанбаатар руу тэмүүлж байна. Үүнийг шийдэхийн тулд бид баруун, зүүн, өмнөд, хойд төвүүдийг бий болгож Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлэх ёстой.

Төрийн байгууллагыг хэсэгчлэн байршуулах тал дээр Зам, тээврийн хөгжлийн яам манлайлж ажиллана. МИАТ, ИНЕГ-т ажилладаг 3000 орчим албан хаагч Улаанбаатараас Буянт-Ухаа чиглэл рүү явах гэж өглөө, оройдоо түгжрэл үүсгэж байна.

Үүнийг шийдэх гэж бид “Тээвэрчин” хотхоныг Буянт-Ухаад барих ажлыг эхлүүлсэн. Нийт албан хаагчдынхаа орон сууцыг барьж, ажлын байрыг тэндээ бий болгон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа, үйлчилгээ, спорт заалыг байгуулан иргэд ажиллах, амьдарч, амрах орчныг нэг дор цогцлоохоор төлөвлөж байгаа ч зарим албан тушаалтнуудын гарын үсэг хүлээгдэж байна гээд энэ асуудлыг анхаарч ажиллахыг сайд Б.Дэлгэрсайхан, ТӨХ-ны удирдлагад уламжилсан.

УИХ-ын гишүүд бүсчлэлийг хэрхэн тогтоох, төрийн ямар байгууллагыг нийслэлээс нүүлгэн байршуулахаар төлөвлөж буй талаар, үйл ажиллагааны хамрах хүрээг хэрхэн харгалзан бүсчлэх талаар тодруулж, хариулт авч, саналаа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.