Л.Оюун-Эрдэнэ: Сургууль төгсөөд орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцож, хөдөөгийн нэмэгдэл өгдөг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
Л.Оюун-Эрдэнэ: Сургууль төгсөөд орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцож, хөдөөгийн нэмэгдэл өгдөг болно

Л.Оюун-Эрдэнэ: Сургууль төгсөөд орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцож, хөдөөгийн нэмэгдэл өгдөг болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Томоохон хотууд иргэдтэй холбоотой асуудлаа их барьж авдаг.

Нийслэлийн иргэдэд ямар хөнгөлөлт давуу эрх олгох вэ, нийслэлийн иргэн болж байгаа хүмүүст ямар шалгуур, татвар оногдуулах вэ, эсвэл нэг удаагийн төлбөр оногдуулах уу. Москва хотын жишгээр тус хотын иргэн болохоор шилжиж ирж байгаа иргэдээс нэг удаа 500 мянган рублийн төлбөр авдаг. Энэ нь бас л нэг хэлбэр. Эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр ямар зохицуулалт тусгасан бэ?" гэдгийг тодруулав. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байна. Татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон. Нэг үгээр хэлбэл хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно.

Татвар болгон шатлалтай байна. Хэрвээ орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт явж байгаа" хэмээн хариулав.

 Бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг УБТЗ эх орондоо угсарч засдаг боллоо
Бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг УБТЗ эх орондоо угсарч засдаг боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.