Бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг УБТЗ эх орондоо угсарч засдаг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
 Бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг УБТЗ эх орондоо угсарч засдаг боллоо

Бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг УБТЗ эх орондоо угсарч засдаг боллоо

       УБТЗ-ын техник, технологийн шинэчлэлийн томоохон ажлын нэг болох  Зүүнхараагийн “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн үйлдвэр”-ийг төмөр замчдын баярын өмнөхөн УБТЗ-ын хамт олон ашиглалтад оруулжээ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор зүтгүүр болон бүх төрлийн вагоны дугуйг эх орондоо угсарч засах бололцоотой болж байгаа юм. Өмнө нь жил бүр 4-5 сая доллараар хөдлөх бүрэлдэхүүний 600-800 хос дугуйг ОХУ-ын Красноярск болон түүнээс цааших хотуудад явуулж засуулдаг байсан бол одоо дотооддоо жилдээ  1000-1500 хос дугуйг угсарч засдаг болох юм. Ингэснээр хос дугуйг гадаадад явуулж засуулахад ихээхэн цаг хугацаа алдаж хүлээгддэг байсан сөрөг үр дагавар арилж, гадагшаа урсаж байсан валютын урсгалыг эх орондоо шингээх боломж нээгдэж байна. Тус үйлдвэр нь 5-6 жилийн дотор хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх аж. Хөдлөх бүрэлдэхүүний чухал явах эд анги болох зүтгүүр вагоны хос дугуйг ийнхүү эх орондоо угсарч засдаг болсноор галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бас нэгэн нөхцөл бүрдэж байгаа юм.    

 

Цагдаагийн алба хаагчдад орон сууцны батламж гардууллаа
Цагдаагийн алба хаагчдад орон сууцны батламж гардууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.