Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээний үр дүнг дүгнэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 45 секунд
Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээний үр дүнг дүгнэв

Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээний үр дүнг дүгнэв

Беловежская Пуща хотод Орос, Украины төлөөлөгчдийн хоёр дахь шатны хэлэлцээ өндөрлөлөө. Уулзалтын гол асуудал бол хоёр орны удирдагчдын эхний шатны хэлэлцээний дараа санал солилцох, гал зогсоох, хүмүүнлэгийн коридор бий болгох, эвлэрэх боломжийн тухай байв.

Гуравдугаар сарын 3-ны өдрийн уулзалтын дараа талууд үр дүнгээ нэгтгэв. Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк хэлэхдээ, Киев хүлээж байсан үр дүндээ хүрээгүй тул хэлэлцээг гурав дахь шатанд үргэлжлүүлнэ. Ирэх долоо хоногийн эхээр Беларусь улсад дахин уулзах болно гэв.

“Украины олон хот бүслэгдсэн байдаг. Хүнс, эм тариа, нүүлгэн шилжүүлэх хүнд нөхцөл байдалд байна” гэж Михаил Подоляк Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх хэлэв.

Үүний зэрэгцээ талууд гал зогсоох боломжтой хүмүүнлэгийн коридоруудыг зохион байгуулах харилцаа холбоог бий болгохоор тохиролцов.

“Талууд энгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түүнчлэн хамгийн ширүүн тулалдаан болж буй газруудад эм, хоол хүнс хүргэхэд зориулсан хүмүүнлэгийн коридорыг хамтран гаргаж өгөх, тэр үед түр гал зогсоох талаар харилцан ойлголцлоо” гэж Михаил Подоляк хэллээ.

Хариуд нь Оросын төлөөлөгчдийг тэргүүлж буй ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ийм үр дүнг "чухал дэвшил" гэж нэрлэв. Тэрбээр мөн хэлэхдээ, талууд олон улсын хүмүүнлэгийн асуудлаас гадна цэргийн тал болон ирээдүйн улс төрийн зохицуулалтын асуудал гэсэн өөр хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

“Ийм байдалд орсон энгийн иргэдийг энэхүү хүмүүнлэгийн коридорыг ашиглах эсвэл дайсагналыг зогсоохын тулд чадах бүхнээ хийхийг Оросын Холбооны Улс уриалж байна” гэж В.Мединский хэлэв.

ОХУ-ын төлөөлөгчдийн өөр нэг гишүүн, Төрийн Думын депутат Леонид Слуцкий хэлэхдээ, ойрын хугацаанд тохиролцоог дээд түвшинд баталгаажуулна. “Ойрын өдрүүдэд гурав дахь, түүнээс дутуугүй чухал хэлэлцээ хийх гэж байна.

Украины асуудлаарх хэлэлцээрийг хойшлуулах нь ямар үр дагавартай болохыг Путин анхааруулав

Орос, Украины анхны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-нд болсон. Талууд дараагийн шатны уулзалтыг ойрын өдрүүдэд хийхээр тохиролцон, 3-р сарын 2-нд шинэ уулзалт болно гэж таамаглаж байсан. Товлосон өдөр Оросын төлөөлөгчид Беларусийн Беловежская Пуща хотыг зорьсон ч Украины тал хэлэлцээ хийх өдрийг энэ сарын 3-ны өдөр болгон хойшлуулжээ. Дараа нь Украины төлөөлөгчид уулзалт хийх газрыг Беларусаас өөр улс руу шилжүүлэх санал гаргажээ. Энэ алхам нь хэлэлцээрийн явцыг хойшлуулах гэсэн оролдлого гэж үзжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Киевийн ийм үйлдэл нь Москвагийн зүгээс шинэ шаардлага тавихад хүргэж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн.

“Цэргийн тусгай ажиллагааны даалгаврууд ямар ч байсан биелнэ, хэлэлцээг сунжруулах замаар цаг хожих оролдлого нь манай хэлэлцээний байр сууринд Киевт нэмэлт шаардлага тавихад л хүргэнэ” гэж В.Путин онцоллоо.

Украин нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар буулт хийхгүй гэж амласан

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэлцээр эхэлсний дараа Киев нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар Москвад бууж өгөхгүй гэж мэдэгдэв. Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь хүмүүнлэгийн коридор бий болгох асуудал байх болно гэж тэрбээр тодотгов.

“Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэх мэт бидний үндсэн зүйлд бид бууж өгөхгүй. Энэ нь боломжгүй юм” гэж Д.Кулеба хэллээ.

Орос, Украины төлөөлөгчдийн гишүүд уулзалт эхлэхийн өмнө гар барив

Оросын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Украины хамт олныг хэлэлцээрийн танхимд хүлээж байв. Украины төлөөлөгчид танхимд ороход талууд гар барив. Энэ алхам нь Украины хямралыг дипломат аргаар зохицуулах уур амьсгалыг бүрдүүлж буй сайн шинж тэмдэг гэж үзжээ.

Эх сурвалж: www.lenta.ru

Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтонд Монголын тамирчид хожлоо
Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтонд Монголын тамирчид хожлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.