Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтонд Монголын тамирчид хожлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтонд Монголын тамирчид хожлоо

Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтонд Монголын тамирчид хожлоо

 

vollyballАзийн волейболын  холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан юм.

Тэмцээний нээлтийн тоглолт өнөөдөр 12.00 цагаас Япон-БНАСАУ-ын хооронд болох билээ. Харин 16.00 цагаас тэмцээний нээлт болж, 17.00 цагаас Монгол-Хонгконгийн тоглолт эхэлсэн юм. Тус тоглолтонд Монгол улсын тамирчид илт давуугаар ХонгКонг улсын тамирчдыг ялж анхны хожлоо авлаа. Ямартай ч Монголын баг тамирчиддаа цаашдын тоглолтонд нь амжилт хүсье.

Сугалаа:

А хэсэг: Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг

В хэсэг: Япон, Макао, Тайвань, БНАСАУ

Тоглолтынхуваарь: (Буянт-Ухаа спортын ордон)

V.10 (Нямгариг)

12.00 Япон vs БНАСАУ
14.00 Макао vs Тайвань
16.00 Нээлтийн ажиллагаа
17.00 Монгол vs Хонгконг
19.00 БНХАУ vs БНСУ

V.11 (Даваагариг)

14.00 ХонгКонг vs БНСУ
16.00 Тайвань vs БНАСАУ
18.00 Япон vs Макао
20.00 Монгол vs БНХАУ

Эх сурвалж: Шуурхай.мн

Зориулалтын дрон ашиглан хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах ажлыг эхэллээ
Зориулалтын дрон ашиглан хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах ажлыг эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.