Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактик тэмцээний аваргууд өнөөдөр тодорно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 9 секунд
Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактик тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактик тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

 


- Марш, тактикийн тэмцээний дүн өнөөдөр гарна -

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэллээ. 

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,  хошууч генерал З.Болдбаатар, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Батсүх нарын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, шүүгчид тэмцээнд оролцож байгаа байгууллагуудын удирдлага, баг, тамирчид оролцлоо.  

Тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ-ын баг тамирчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагааны газрын дарга, хурандаа Д.Ганзориг ажиллаж байгаа юм. Бие бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилгоор 2007, 2008, 2009, 2011, 2013 онд марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах уламжлалт тэмцээнийг тус тус зохион байгуулан явуулжээ.

Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг тус бүр 2 оролцдог уламжлалтай.  

Энэ удаа Зэвсэгт хүчнээс хоёр, бусад байгууллагаас тус бүр нэг салаа тасаг оролцож байна. Үүнд байнгын бүрэлдэхүүний 6 салаа, хугацаат цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба хаагч оролцож байгаа юм.

Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн мэргэжлийн онцлог, түүний ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.  Мөн Монгол цэргийг дэлхийд алдаршуулах нэрийн хуудас болсон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс гадна ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ-ын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэх болсон нь энэхүү тэмцээний үр дүнгийн нэгэн илэрхийлэл, нотолгоо болж байдаг.


Энэхүү тэмцээн нь салбар байгууллага бүрээс зохион байгуулдаг маршийн тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон баг тамирчид оролцдог шилдгүүдийн дундах өрсөлдөөнт тэмцээн юм.

Тэмцээний үеэр байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа 10 км-ийн зайд явган гүйлтээр марш үйлдэх явцдаа шранат шидэх, ерөнхий цэргийн саадын зурвас туулах, гар буу, автоматаар буудах, эзлэгдсэн объектийг эзлэн авах, тактикийн ажиллагаа, байгалийн болон зохиомол саад туулах, усан саад гатлах, хөнөөлийн голомтоос шархадсан хүн, эвдэрсэн техник татан гаргах, цэргийн байр зүйн азимутаар явах, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн норматив байгуулах зэрэг дасгал гүйцэтгэж байгаа юм.


Эмэгтэй алба хаагчид 6 км-ийн зайд марш үйлдэж байгалийн болон зохиомол саад туулах, усан саад гатлахаас бусад дасгалуудыг гүйцэтгэж байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Ц.Элбэгдорж: МАН-ыг хар л даа, Эд нар яаж даварч, яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар л даа
Ц.Элбэгдорж: МАН-ыг хар л даа, Эд нар яаж даварч, яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар л даа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.