Ц.Элбэгдорж: МАН-ыг хар л даа, Эд нар яаж даварч, яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар л даа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
Ц.Элбэгдорж: МАН-ыг хар л даа, Эд нар яаж даварч, яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар л даа

Ц.Элбэгдорж: МАН-ыг хар л даа, Эд нар яаж даварч, яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар л даа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр хуралдаж, ҮБХ-ы дарга, Тамгын газрын дарга нараа сонгосон билээ. Энэ хуралдааны хаалттай хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцож үг хэлснээс улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн шинжтэй хэсгийг нь товчлон хүргэж байна.

Ц.Элбэгдорж энэ үеэр: " Бодлого гэж их ярих юм. Юуг бодлого гэдэг юм бэ? Ард түмэн итгэж буй шийдэл, үйл ажиллагааг бодлого гэдэг юм... Монголд үүлэн чөлөөний нар шиг боломж гарч ирэх гээд байна. 1911, 1990 оныг би тэгж хардаг. Одоо тохиож буй боломжийг бид нар ашиглаж чадах юм уу? Хоёр хөрш маань дэлхий дахинд нэр хүндээ алдаж байна. Дарангуйлал гэдэг бол мөнх биш. Монголын стратегийн үнэ цэнэ нэмэгдэх боломж ирж байна. Би зүгээр гадуур яваад байгаа юм биш. Дэлхийн олон оронд явахад бид нарыг бүр дууссан гэж дүгнэдэг байсан улсууд хүртэл нүд нь сэргэж байна.

Та нар МАН-ыг хар л даа. Эд нар яаж даварч, яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар л даа. Бүр ямар ч сөрөг хүчингүй, хэлж ярих ард түмэнгүй юм шиг загнаж байна шүү дээ. Улс орныг авч явах нь байтугай үг даах ч чадваргүй байна, шилэн арьстай болчихсон байна.

Одоо сонгуульдаа бэлдээд эхэлчихсэн. Хийдэг юм нь пиар, хүний тархи угаах. МАН-ынхан цагдаа хуулийн байгууллагыг өөрийнхөө хамгаалалтын алба шиг л ашиглаж байна. Сүүлийн 10 жил агшсан эдийн засгаа яаж тэлэх вэ? Үүний хариуг л ард түмэн биднээс шаардаж байна. МАН Монголын дайснуудын бахыг л хангаж байна. Монголын хүүхдүүдийн хадгаламжийг хулгайлж байна. Эдийн засгийн орон зай бүрт бөөс, хувалз шиг шимээд орчихсон.МАН сонгуулийн ажлаа эхэлчихсэн. Өмнөд Солонгос руу намын ажилтнуудаа төсвийн мөнгөөр эмнэлэгт үзүүлэх гээд явуулаад эхэлчихсэн байгаа. Гадна, дотно бүх газар ажлаа хийгээд эхэлчихсэн. УИХ-ын сонгуулийг 2024 онд биш 2023 онд болгож, наашлуулах тухай ярьж байна. Эд нар Монголын ардчиллыг алж, Монголын боломжийг хулгайлж буйнхаа төлөө Монголоос зайлах ёстой, Монголоос хөөгдөх ёстой. Эд нарт ямар ч шийдэл байхгүй.

Өнөөдөр сонгууль бол зүгээр л шог, онигоо болчихсон.

2016 онд АН-аас гучаас дээш хүн ялах боломжтой байсан. МАН-ынхан бүр ярьж байсан биз дээ? За есийг гаргана аа, гээд... Энэ луйврыг улсын бүртгэлээр дамжуулаад утгагүй болгож байгаа. Ард түмнийг ядуу байлгаад ядуучуудынхаа олонхийн дэмжлэгийг авдаг аргыг коммунист арга гэдэг юм. Яг энэ замаар явж байна." гэв.

Хан-Уул Эко дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн 13 байршилд 2756 ширхэг мод тарилаа
Хан-Уул Эко дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн 13 байршилд 2756 ширхэг мод тарилаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.