Хан-Уул Эко дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн 13 байршилд 2756 ширхэг мод тарилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
Хан-Уул Эко дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн 13 байршилд 2756 ширхэг мод тарилаа

Хан-Уул Эко дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн 13 байршилд 2756 ширхэг мод тарилаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах ажил үе шаттай үргэлжилж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн 13 байршилд 2756 мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажилд идэвхтэй оролцлоо.

Мөн өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор 100 өрхтэй хамтарч 1000 ширхэг жимс, жимсгэний мод тарьж, арчлан ургуулах тал дээр заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Өрх бүр хашаандаа мод тарьснаар агаар цэвэрших, орчны бохирдол, дуу чимээ буурч эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Иймд ЭКО дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчин тойрондоо мод тарьж, эрүүл эко дүүрэгт ая тухтай амьдрахад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахыг уриалж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Чамин гутлаа мялаалгасан “зургадугаар сарын нэгэн”
Чамин гутлаа мялаалгасан “зургадугаар сарын нэгэн”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.