Ичимхий хүү харгис дарангуйлагч болсон түүх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 15 секунд
Ичимхий хүү харгис дарангуйлагч болсон түүх

Ичимхий хүү харгис дарангуйлагч болсон түүх

2011 онд өөрийн эцэг Ким Чен Ирийг нас барсны дараа улс орноо удирдах болсон Ким Чен Ун дэлхийн хамгийн залуухан дарангуйлагч хэмээгддэг бөгөөд нэг хүнийг тахин шүтэх дарангуйллын дэглэмийг “хөгжүүлж” яваа улстөрч.

Тэрээр нэгэн цагт ичимхий хүү байсан бол одоо харгис дарангуйлагч гэгдэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд устөрөгчийн бөмбөг туршиж олон улсын анхаарлын төвд ороод байна.

Ким Чен Ун өмнө нь хэн байв

01(118)

 

-Ким Чен Ун ээжийн хамт-

Умардын залуу удирдагчийн төрсөн он одоо хүртэл эргэлзээтэй байдаг. Түүнийг 1982-1984 онуудын аль нэгэнд нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэж үздэг. Тэрээр  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир, түүний гэргий Ко Ён Хи нарын гурав дахь хүү болон мэндэлжээ. Эцэг Ким Чен Ир нийт дөрвөн охин, гурван хүүтэй бөгөөд тэдний зарим нь эх ондоотой юм.

02(97)

Хойд Солонгосын “Агуу удирдагч” Ким Ир Сен өөрийн залгамжлагчаараа Ким Чен Ирийг сонгоод байсан үе. Харин бяцхан хүү Ким Чен Уны хувь заяа тодорхойгүй байв.

Швейцарьт суралцсан үе 

03(109)

Удалгүй тэрээр бусад ах, дүү нарынхаа нэгэн адил Швейцарь дахь хувийн сургуульд боловсрол эзэмшжээ. Ингэхдээ Ким Чен Ун Хойд Солонгосын элчин сайдын яамны ажилчны хүү “Пак Ун” гэх нэрээр Берний хотын Гүмлигений англи хэлтэй олон улсын сургуульд бүртгүүлжээ.

Ангийнхан нь Чен Уныг ихэнх цагаа байрандаа өнгөрөөдөг, дуу цөөтэй оюутан байсан гэжээ. Мөн түүнийг хошигнох мэдрэмжтэй нэгэн байсныг үгүйсгэдэггүй.

Ангийн сурагчдын нэг “Тэрээр бусдыг хөгжөөж, хүн бүртэй сайн харилцаж чаддаг. Тэр бүү хэл Хойд Солонгосыг үзэн яддаг орны оюутнуудтай хүртэл найрсаг харилцаатай байдаг байсан” гэж Германы “Welt am Sonntag” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Майкл Жорданы үнэнч шүтэн бишрэгч

04(90)

-Деннис Родманы хамт-

Тэрээр Швейцарьт суралцаж байхдаа өрөөнийхөө ханыг дүүртэл Майкл Жорданы зургийг өлгөдөг байв. Хэдийгээр илүүдэл жинтэйч Ким Чен Ун сагсан бөмбөг гайгүй тоглочихдог байсан гэнэ.

Түүнтэй хамт сурч байсан Никола Ковачевич “Ким Чен Ун сагсан бөмбөгийн идэвхтэй өрсөлдөгч байсан. Тэр хожигдохыг үзэн яддаг, ялах нь түүний хувьд маш чухал зорилт байсан” хэмээн “The Mirror”-д ярилцлага өгөхдөө ярьсан байна. Ирээдүйн Умардын удирдагч тухайн үед “Nike” брэндийн пүүзний гайхалтай цуглуулгатай байсан гэдэг.

Цэргийн сургуульд элсэв

05(82)

Хойд Солонгост эргэж ирснийхээ дараа тэрээр ахын хамт Ким Ир Сений цэргийн сургуульд элсчээ. Зарим эх сурвалж тэднийг 2007 оноос эхлэн эцгийнхээ цэргийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн гэж бичжээ.

2011 онд Ким Чен Ир нас барж улмаар Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсон юм. Ийнхүү тэрээр дэлхийн дөрөв дэх том армитай улс болох Хойд Солонгосын эрх мэдлийг гартаа авсан билээ.

Ард түмэн “Замнал” хэмээх дууг шинэ удирдагчдаа зориулан зохиосон бөгөөд “Түүний замналыг даган дуурайя” гэсэн утга бүхий уг дуу тухайн үед хурдтай дэлгэрчээ.

Хойд Солонгосчууд түүнийг өвөө  Ким Ир Сений залуу хувилбар гэж харах болов

06(64)

Ким Чен Уныг Ким Ир Сентэй адилхан болохын тулд гоо сайхны мэс засалд орсон гэх яриа хүртэл байдаг. Гэвч үүнийг Солонгосын Үндэсний мэдээллийн агентлагаас эрс үгүйсгэжээ.

Тухайн үед түүний ах Ким Чен Чолд удирдагчийн суудлыг өвлүүлж болох байсан ч эмэгтэй хүнтэй адил зөөлөн ааш авиртай, сул дорой нэгэн гэж үзсэн учир дүү нь удирдагч болжээ.

Ким Чен Ун авга эгчдээ хор өгч хөнөөв

07(67)

Тэрээр авга эгч Ким Кён Хуй болон хүргэн Чан Сон Тэкдээ итгэн түшиглэдэг байсан бөгөөд суудлаа хадгалж үлдэхэд тэдний нөлөө их байв. Гэвч залуу удирдагч өндөр албан тушаалын улстөрчид, цусан төрлийн хамаатнуудаа цаазалдаг гэдгээрээ зартай.

2013 оны сүүлээр Ким Чен Ун хүргэн ахаа Хойд Солонгосын удирдлагыг гартаа авахыг санаархсан хэмээн буруутгаж цаазалжээ. Хойд Солонгосын мэдээллийн агентлагаар түүнийг “Нохойноос дор амьтан, гэр бүлээс гадуур эмэгтэйчүүдтэй холбогддог, санхүүгээ удирдаж чаддаггүй, гадаадад эмчилгээ хийлгэж байхдаа мансууруулах бодис хэрэглэсэн” гэх мэтээр мэдээлж байсан аж.

Харин өнгөрсөн оны тавдугаар сарын эхээр Чан Сон Тэкийн эхнэр, Ким Чен Уны авга эгч Ким Кён Хуй амиа алдсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ тухай Хойд Солонгосоос дүрвэж ирсэн Пак хэмээх иргэн болон Өмнөдийн тагнуулын албаныхан баталжээ. Мөн авга эгчээ хордуулж хороох тушаалыг Ким Чен Ун өгсөн бөгөөд нөхрийг нь цаазалсанд гомдолтой байсан Ким Кён Хуйг чимээгүй болгохын тулд ийнхүү хороосон гэж тайлбарлажээ.

Ким Чен Ун хэдэн хүүхэдтэй вэ

08(56)

Ким Чен Ун өмнөх удирдагчдыг бодвол олон нийтэд харьцангуй нээлттэй нэгэн бөгөөд эхнэрийн хамтаар зурагчдын дуранд өртөхөөс татгалздаггүй. Тэрээр Ри Сол Су бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд албан ёсоор хэзээ гэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байдаг.

Хосууд 2009 онд гэрлэж 2012 онд охин, 2015 онд дахин нэг хүүтэй болсон гэсэн мэдээлэл байдаг. Гэвч Умардын залуу удирдагч хүүхдүүдээ хэзээ ч олны нүдэнд ил гаргаж байгаагүй билээ.

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсанд Монгол Улс гүнээ харамсаж байгаагаа илэрхийллээ

People watch a news report on North Korea's first hydrogen bomb test at a railroad station in Seoul on January 6, 2016. South Korea

People watch a news report on North Korea’s first hydrogen bomb test at a railroad station in Seoul on January 6, 2016. South Korea “strongly” condemned North Korea’s shock hydrogen bomb test and vowed to take “all necessary measures” to penalise its nuclear-armed neighbour. AFP PHOTO / JUNG YEON-JE

Хойд Солонгос 2016 оны нэгдүгээр сарын 6-нд устөрөгчийн бөмбөг туршсанаа мэдэгдэж, өөрийгөө хамгаалах зэвсэгтэй болсон хэмээн зарлан тунхагласан. Хойд Солонгосын энэхүү үйлдлийг олон улс зэмлэн буруушааж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад яамнаас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, 2016 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна.

БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь олон улсын аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх тууштай байр сууриа нотолж байна” гэжээ.

Э.Цэнгэл

Эх сурвалж: Eagle.mn

АМГТГ-аас шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмсэн ААН-үүдэд хариуцлага тооцох буюу торгох санал гаргажээ
АМГТГ-аас шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмсэн ААН-үүдэд хариуцлага тооцох буюу торгох санал гаргажээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.